Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Тэмүүжин: Нийгмийн даатгалын санг арвижуулсанд нь хатуурхаж, алдаж үгүй хийснийг нь “өршөөж” байна

Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн баасан гарагт (2020.02.07) дампуурсан Капитал банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа:
-Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль угтсан улстөржсөн үйл ажиллагаа хэмээн үзэж байна.

 Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэл, мэдээллийнхэнд хандаж байгаа юм. Орчин цагт хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Шударга ёс, хүний эрх зөрчиж улс төржсөн арга хэмжээ авч болохгүй” гэлээ.

Ардчилсан намын дэд Х.Тэмүүжин:

-Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Ардчилсан нам ямар нэгэн саад учруулахгүй. Харин эрх баригчид чиглэсэн зорилготойгоор хуулийн байгууллагыг гар хөлөө болгох замаар улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө харлуулах гэж байгаа бол Ардчилсан нам үүний эсрэг хатуу зогсоно. Болж буй үйл явдалтай холбоотой хэд хэдэн баримт дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт нийгмийн даатгалын хууль тогтоомж шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2008-2012 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкуудад байршуулдаг болсон. Ингээд нийгмийн даатгалын сан 47 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан 2012-2016 онд өмнө нь хэрэгжиж байсан гэрээ хэлцлүүдийг шинэчлэн зохион байгуулж нийгмийн даатгалын санг 268 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан. Өөрөөр хэлбэл өмнө долоо найман жилийн хугацаанд олсон 47 тэрбум төгрөгийг хэд нугалсан ашигтай ажилуулсан. Тухайн үед Ц.Уртнасангийн хийсэн гэрээ хэлцэл, ажлын тайланг аудитаар хянаад дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг 2017 онд өнөөгийн эрх баригч МАН УИХ-аар хэлэлцэж шийдвэрээ гаргасан байдаг. Харин 2017-2019 онд бүх гэрээг шинэчлэн байгуулсан. Ингээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон нийгмийн даатгалтай холбоотой албан тушаалтнууд мөн адил нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулах явцдаа дээр дурдсан 268 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг алдсан. Өөрөөр хэлбэл дампуурсан банканд байршуулсан байдаг. Тэгэхээр эндээс л хэн нь хариуцсан ажлаа сайн хийсэн, хэн нь иргэдийн даатгалын мөнгийг тавиад туусан бэ гэдэг нь бодитоор харагдаж байгаа юм. Гэтэл одоо ажиллаж байгаа, хариуцлага алдсан хүмүүсийг бус Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санг ашигтай ажиллуулаад, ажлаа зохих ёсоор нь дүгнүүлээд хүлээлгэж өгсөн хүмүүсийг чиглэсэн зорилготойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь шударга бус үйлдэл юм гэлээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр:

-Нийгмийн даатгалын тухай хуульд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлийг арилжааны банканд байршуулах замаар ашиг олох тухай заасан байдаг. Капитал банкны үйл ажиллагаа 2012-2016 онд хэвийн байсан. Капитал банкны дампуурлын асуудал 2018 оноос хөндөгдөж эхэлсэн. Гэтэл эрх баригч МАН-аас томилогдсон салбарын сайдууд нь гэрээ хийж Нийгмийн даатгалын мөнгийг байршуулах зөвшөөрөл өгөөд явж байсан нь хачирхалтай. Банкны тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу банкны харилцагч, хадгаламж эзэмшигч нь анхны хүсэлтээр байршуулсан мөнгөө татаж авах эрхтэй. Банк тэр хүсэлтийг нь биелүүлж мөнгийг нь гаргаж өгөх үүрэгтэй. Тэгэхээр 2018 онд Капитал банкны асуудал дэгдэж эхлэх үед эрх бүхий албан тушаалтнууд иргэдийн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг татаж авах боломжтой байсан. Гэтэл өнөөдөр зарим албан тушаалтнууд гэрээ хийчихсэн байсан учраас уг мөнгийг татаж авах бололцоогүй байсан гэсэн тайлбар хийж байгаа. Энэ тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм хэмээв.

 Тэгэхээр НХХ-ийн сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын үед байгуулсан гэрээ хэлцэл, өгсөн үүрэг даалгавар нь Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг эрсдэлд оруулж дампуурсан Капитал банканд алджээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн Капитал банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж, тус банкийг дампууруулсан. Дампуурсан Капитал банкинд төрийн 29 байгууллагын нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байсан билээ. Үүнд Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын “Зөвшөөрөл”-өөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон. Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ний өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сарын 04-ний өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын “зөвшөөрөл”-өөр, одоогийн сайд С.Чинзоригийн “зөвшөөрөл”-өөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-ний 2,4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ний өдөр 79 тэрбум төгрөгийг тус тус Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм. Тэгвэл дампуурсан Капитал банкны хохирол барагдуулах жагсаалтын хамгийн сүүлд нь дээрх төрийн 29 байгууллага бий. Гэтэл Капитал банкны хураагдсан хөрөнгө нь тэр 375 төгрөгийг бүрэн төлж барагдуулж хүрэхгүй тухай мэдээлэл байгаа юм. Иймд иргэдийн даатгалын мөнгийг салхинд хийсгэсэн буруутай этгээдүүд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөгийн эрх баригч МАН буруутай этгээдүүдийг нь биш өөр зорилгоор, ямар ч холбогдолгүй хүмүүсийг шалгаж эхлээд байна. Тэгэхээр дампуурсан Капитал банкны Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн санд төлөх өрийг хаах ашиг сонирхол өнөөгийн эрх баригч МАН-д байна гэсэн хардалга төрүүлж буй юм. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасангийн байгуулсан гэрээг хууль бус гэж үзвэл Нийгмийн даатгалын сангийн 2012-2016 олсон 268 тэрбум төгрөгийн ашиг нь хууль бус болно гэсэн үг. Тэгэхээр энэ ашиг нь Нийгмийн даатгалын сангийнх бус дампуурсан Капитал банкных болж үлдэх магадлалтай юм. Ийм учраас үүний ард дампуурсан банкны эрх ашиг яваад байна гэж хардах бүрэн үндэслэл харагдаж байна. Ийм учраас хууль хяналтын байгууллага уг асуудлыг улс төржүүлэхээс илүүтэй Капитал банк хэзээнээс дампуурах эрсдэл үүсэв гэдгийг шалгаж тогтоох буйзаа. Харин банк дампуурах эрсдэл үүсчхээд байхад Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн хадгаламжийн гэрээг үргэлжлүүлсэн, шинэчлэн хийсэн хүмүүст хариуцлага тооцох, шалгах учиртай гэсэн хуулт эрх зүйн гаргалаа гарч ирж байгаа юм.

 Ийм учраас Ардчилсан намын зүгээс “НХХ-ийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго, захиалгыг хууль хяналтын байгууллага гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг” гэж үзэж байр сууриа илэрхийлээд байна.
Ингээд “2012-2016 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд хадгуулсан гэрээ хэлцэл нь 2017 онд дууссан. Гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй, харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг. Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах, түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна” хэмээн мэдэгдэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com