Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Б.Пүрэвдорж: Том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, АН шийдэж өгдөг

УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы дүгнэлт гаргасан талаар бид мэдээлсэн. Дүгнэлтийг АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж танилцуулсан бөгөөд энэ үеэр дараах асуултад хариулт өгснийг хүргэж байна.


-Өнгөрсөн хугацаанд АН сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж ажилласан бэ?

-Үнэхээр долоон хүн гэдэг цөөн юм. Өдөр болгон бүх зүйл рүү цөөн хэдэн хүн гал тавиад яваад байх нь улс төрийн үнэ хүндээ алдах нөхцөл байдал руу ордог. МАН эрх барьж байхдаа маш олон алдаа хийсэн. Алдаа болгон дээр дөрөөлж тэдний шархыг сэдрээх боломж цөөхөн хэдэн гишүүнд байсангүй. Гэхдээ бид сөрөг хүчнийхээ үүргийг сайн биелүүлсэн. МАН “ЖДҮ, 60 тэрбум” гэж хоёр хуваагддаг. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын засгийг огцруулсан нь АН-ын зөвлөл, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь АН-ын зөвлөл, Н.Номтойбаярыг явуулж өгсөн нь АН-ын зөвлөл байгаа. Үндсэндээ аливаа том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, АН-ын зөвлөл шийдэж өгдөг гэж ойлгож болно.

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан байна. Ямар учраас айлчлал хийсэн бэ?

-АН-ын удирдлагууд БНХАУ-д ажилласан. Өнгөрсөн хугацаанд хоёр том нам энэ улсыг удирдаж явсан. Тэгэхээр Монгол Улсын эдийн засагт том ач холбогдолтой орон бол хоёр хөрш маань байдаг. Үүний нэг нь бидний экспортынхоо 90 хувийг гаргадаг БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай байх нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой. Энд нэг зүйлийг онцлоход АН гадаад орон, компаниуд, олигархуудаас нэг ч төгрөгийн хандивыг төрийн сонгуульд зориулж авахгүй.

-АТГ-аас АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасанг хориод байгаа. Хэрэг ямар шатандаа явна вэ?

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд хадгалахдаа жилийн гэрээ хийдэг. Тухай тухайн жилийн гэрээний дагуу 240 гаруй тэрбум төгрөгийн ашигтайгаар НДС-г ажиллуулсан гэж Ц.Уртнасан даргыг магтаж байсан юм билээ. Ер нь НДС-ийн “Капитал” банканд алдсан эрх баригчид өөрсдийнхөө алдааг УИХ-ын сонгуулиар гарч ирэх вий гэсэн айдсаасаа болоод АН-ын хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой.

-Таныг казино тоглож байгаа зураг цацагдсан байсан. Үүнд тайлбар өгнө үү?

-Тэгсээн. Тэр бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явж байгаад буудлаас 50 ам.доллар ваучер өгөхөөр нь орж тоглосон. Казинод тоглох асуудлыг хуулиар зохицуулаагүй байсан үе. 2019 онд Төрийн албаны албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт орж казино тоглохыг хориглосон. Үүнээс хойш би казино тоглоогүй, тоглох ч үгүй. Яагаад гэвэл би хуулиа барьдаг хүн. Төрийн олон арван тэрбум төгрөгөөр тоглочихсон нөхөд байна. Би нэг зүйлийг маш сайн мэднэ. Казинод хэзээ ч хождоггүй. Тийм учраас монголчууд казино тоглох хэрэггүй

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com