Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газрын сайд, хотын дарга нар УОК-ийн хуралдаа шалтаг тоочилгүй суумаар байна

Б.БЯМБА

-Шинэ коронавирусийн эсрэг арга хэмжээ авахаас илүү ноцтой уулзалт, хурал, цуглаан гэж байх ёсгүй- 

 Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдварт өвчин хурдацтай дэгдэж, өдөрт хэдэн арван хүн амь насаа алдаж, хэдэн мянгаараа өвчилж, улмаар Монгол Улс эрсдэлтэй улсын ангилалд ороод буй. Тэрчлэн манай Гашуунсухайт боомтоос 130 км-ийн зайд орших Халиут болон мөн 190 км-ийн зайд байх Бү Ян Шан гэх газарт энэ вирусийн тус бүр хоёр тохиолдол бүртгэгдсэн нь сонор сэрэмжээ улам өндөр хэмжээнд байлгахаас өөр аргагүйд хүргээд буй. Иймд уг нөхцөл байдалтай холбогдуулан мягмар гарагт Улсын онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, тус боомтын нүүрс тээврийг ирэх сарын 2 хүртэл хугацаанд зогсоох болон удахгүй болох монгол түмний Сар шинийн баярыг өргөн дэлгэр хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх саналыг ҮАБЗ-д гаргаснаа шууд нэвтрүүлгийн үеэр хэлсэн юм.
Улсын онцгой комиссийн хуралдааны үеэр Ө.Энхтүвшин дарга хурлын төгсгөлд комиссийн гишүүдийн ирцийн асуудлаар үг хэлсэн юм. Тэрбээр “Ийм том асуудал дээр манай сайд нар маш хариуцлагагүй хандаж байна. Жишээлбэл, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан, БХБ-ын сайд Х.Баделхан нар алга байна. Мөн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гадаадад томилолтоор явж байгаа гэсэн. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нар ирээгүй байна. Бас ХЗДХЯ-ны ТНБД, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар яасан бэ. Ийм ирцтэйгээр Улсын онцгой комиссийн хуралдаанд хойшид оролцохгүй шүү. Үүнээс илүү чухал, ноцтой асуудал гэж байхгүй. Тийм хурал, ийм арга хэмжээ, уулзалттай гэж хэлдэг. Үүнийг тайлбар, шалтгаан гэж үзэхгүй гэдгийг эцсийн удаа анхааруулж хэлж байна.

 Асуух зүйл, шийдэх асуудал гарахад хариуцсан салбарын сайд нь байхгүй учраас зарим зүйлд тайлбар сонсож чадахгүй байна. Тухайлбал, Ч.Улаан сайдын нэг шийдвэр өрөөсгөл гарсан гэж тэнд нэг нь ярьж байхад сайд өөрөө үүндээ тайлбараа өгөх ёстой. Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн нийлүүлэлтийн тухай ярьж байхад Ц.Даваасүрэн сайд хариулт өгөөд сууж байх ёстой. Бүх асуудлыг энэ комиссоор шийдүүлэх гэдэг хандлага сүүлийн үед харагдах боллоо. Хийх ёстой ажлаа хийцгээнэ шүү” гэв.

 Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед Засгийн газрын тавын таван сайд, ялангуяа хамгийн онцгой субьект болсон хүнс, эрчим хүч, уул уурхай, барилга, зам харилцааны салбарыг хариуцаж байгаа сайдууд УОК хуралдаандаа ирээгүй байна гэдэг байж боломгүй том асуудал. Бүр нэг сайд гадаадад томилолтоор явж байгаа гэнэ шүү. Аягүй л бол коронавирусийн тохиолдол илэрсэн оронд зорчиж явахаас сийхгүй л байх. Энэ бүтэлгүйнүүд дээр нь нийслэлчүүдийг 95 хувийг аз жаргалтай амьдруулж байгаа гэж өөрийгээ өргөмжилсөн хотын дарга С.Амарсайхан нэмэгдэж байх юм. Угтаа хотын мээр гэдэг хүн энэ хуралд хамгийн түрүүнд ирээд суудлаа эзлээд сууж байх ёстой баймаар. Тагнуул, цагдаагийн дарга нар нь ч дүүрч. Угаасаа л аавын цээж гаргасан нөхдүүд байдаг хойно.
Тэгэхээр ард иргэдээ төлөөлж парламентад сонгогдсон, тэдний амь, нас эрүүл мэндийг хамгаалах үүрэг хүлээсэн гэгдэх дээрх нэр бүхий Засгийн газрын сайд, дарга нар цаашид УОК-ийн хуралдаа элдэв шалтаг тоочилгүй суумаар байна, ажлаа хиймээр байна шүү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com