Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
СЕХ: УИХ-ЫН СОНГУУЛЬД 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

 Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл, ажлын талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “СЕХ-ны ээлжит хуралдаан энэ сарын 8-ны өдөр болсон. Энэ үеэр сонгуулийн цаг хугацааны хуваарь болон 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хэлэлцэн баталлаа. СЕХ 14 журам, гурван маягт, заавруудыг 2-3 сард батална. Ирэх дөрөвдүгээр сард аймаг нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн хороодыг байгуулна. Нийт 340 орчим сум дүүргийн хороод байгуулагдах төлөвтэй байна. Мөн сонгуулийн хэсгийн хороод тавдугаар сарын 10-наас өмнө байгуулах ёстой. Эдгээрт мөн адил төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллана. Улсын хэмжээнд 2000 орчим хэсэг байгуулагдах байх гэсэн тооцоо бий. Сонгуулийн цаг хугацааны хуваарьт тусгаснаар сонгуульд оролцох нам эвслүүд дөрөвдүгээр сарын 24-өөс өмнө сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д албан бичгээр хандсан байх ёстой. Бүртгэх эсэх шийдвэрийг СЕХ дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө хуралдаж хэлэлцэх хуулийн үүрэгтэй. УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна. Уг ажиллагаа нь 2020 оны тавдугаар сарын 10-16-нд намууд дээрээ зохион байгуулагдана” гэв.

 Нэр дэвшигчдийг СЕХ дээр бүртгэнэ. СЕХ бүртгэсэн нэр дэвшигчдийг санал авахаас 22 хоногийн өмнө буюу нэг өдөр ижил цагт нэр дэвшсэн хүмүүсийн үнэмлэхийг гардуулж өгөх үүрэгтэй юм байна. Сонгуулийн сурталчилгаа 22 хоногийн хугацаанд явагдана. Өнгөрсөн долоо удаагийн УИХ-ын сонгуульд нийт 2840 орчим хүн нэр дэвшсэн байна. 2016 оны сонгуулиар нийт 12 нам, гурван эвсэл оролцжээ 2012 оны УИХ-ын сонгуулиар 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж авч ашигласан. Тус төхөөрөмж нь нийт зургаан удаагийн сонгуульд ашиглагдсан байна. Харин энэ удаагийн сонгуулиар тус төхөөрөмжийг ахин ашиглана гэсэн УИХ-ын тогтоол гарчээ. Нэмж авах шаардлагатай гэж үзвэл тухайн нийлүүлсэн компаниас авах юм байна.
2020 оны УИХ-ын сонгуульд 20 орчим тэрбум төгрөг баталжээ. УИХ-ын сонгуулийг хуульд заасны дагуу нам эвсэл болон нэр дэвшигчээс гарах зардлын дээд хэмжээг төрийн аудитын дээд байгууллага гуравдугаар сарын 1-ээс өмнө батлах ёстой. Нам эвсэлд нэр дэвшигчдийн цахим орчинд сурталчилгаа явуулах хуулийн заалт өмнөх хуулиас илүү маш тодорхой болсон гэнэ. Тухайлбал, нэр дэвшигч болон намуудын сурталчилгааны цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээ ашиглан сурталчилгаа явуулах боломжтой. Гэхдээ ямар сайт, ямар цахим хуудас ашиглах сурталчилгаа явуулах вэ гэдгээ нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор аймаг нийслэлийн сонгуулийн хороонд заавал мэдэгдэж бүртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй бол цахим хуудсаар сурталчилгаа явуулах боломжгүй. Харин бүртгэгдсэн цахим хуудсаар явж байгаа зар сурталчилгааг албан ёсны сурталчилгаа гэж үзэх бөгөөд хэдэн зар сурталчилгааны хуудастай байх тоог нарийн зааж өгөөгүй аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com