Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Тэр газруудыг чинь танайхан чинь идчихсэн байна лээ. Тэрийгээ эргүүлж олж өгөөрэй!

 Энэ жилийн төв талбай дээрх хүүхдийн баяр сумдын ойгоос арай доохнуур хэмжээнд “аятай сайхан” болж өндөрлөлөө. Амиа алдахаас айдаггүй Ерөнхий сайд бие хамгаалагчдаараа хүрээлүүлэн “айдас хүйдэс”-тэйгээр индэр дээр гарч ирсэн. Ингээд баяраа тэмдэглэн яваа хүүхдүүд, эцэг эхчүүдийг “үүрэгдэв”. Ерөнхий сайдын Монголын хүүхдүүдэд буулгасан лүндэнгээс сийрүүлбэл; “Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн маань тоглодог паркийг, сургууль, цэцэрлэгийн газрыг үе үеийн газрын наймаачид зараад үгүй хийчихсэн байна аа. Энийгээ эргүүлж олж ав аа!. Тэр найрамдал зуслангийн чинь газрын талыг луйварчид авсан байна аа, тэрийгээ эргүүлж олж ав аа!. Хүүхдийн паркаа очиж шалгаа! Сургууль цэцэрлэгийн талбайнуудаа эргүүлж ав аа, наад луйварчдаасаа!” гэж эхэлсэн үгсээ хүчингийн хэргийн тухай хар бараан мэдээллээр үргэлжлүүлэв. Эцэст нь дэмжиж байвал алгаа нэг сайхан ташчих ... гэлээ. 

 

Солонгос киноны дээрмийн бүлгийн гишүүний дүрээр л хардаг хар шилтэй ах ямар боевик киноны хэсгээс ярьсныг тэнд явсан багачууд байтугай томчууд ч ойлгосонгүй. Томчууд нь ямартаа ч “Алгаа таш” гэснийг ёсоор болгож “Дэмж” гэснийг нь бодоод сонгуулийн сурталчилгаа юм байлгүй дээ гээд хоцров.
Хар шилтэй атаман ах аа! Тэр сургууль, цэцэрлэг, зуслангийн газрыг чинь, танай намынхан чинь, таны удирддаг дарга нар чинь идчихсэн байна лээ... Тэрийгээ эргүүлж олж өгөөрэй!

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com