Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Тэтгэврийн зээлийг тэглэхийн тулд “Эрдэнэс Монгол” компаниас бонд гаргана

Х.Ананд

 Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудтай УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр уулзав. Энэ үеэр талууд байр сууриа илэрхийлсэн юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа. “Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явахыг гэдгийг судалсан. Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солихоор болж байна. Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу, үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа.

Хаан банкны төлөөлөл:
-Нэгдүгээр сард суутгасан байсан тэтгэврийн зээлийг тухайн сардаа багтаан тэтгэвэр авагчийн дансанд шилжүүлсэн. Хаан банк 540 орчим салбарт 2.4 сая хадгаламж эзэмшигчтэй. Манай банкны хувьд орон нутгийн бүх салбар нэгж болон нийслэлийн зарим салбар, нэгжээр дамжуулан нийт тэтгэвэр авагчийн 62 орчим хувьд нь тэтгэвэр олгодог.

Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн:
-Манай банкаар тэтгэвэр авч байгаа 160 мянга орчим ахмад настанд тэтгэврийн олголт хийж дууссан.

"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү:
-“Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн мэдлийнх. “Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Ойрын хугацаанд бонд арилжих гэрээг банкуудтай байгуулна.

УИХ-ын дарга
Г.Занданшатар:

-Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой учир нүсэр ажил. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг. 16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор сольж байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com