Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ч.Хүрэлбаатар: Байдал хэвээр үргэлжилбэл төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарна

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас төсвийн орлого ямар байгаа талаар тодрууллаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар хэмжээнд байна вэ. Сангийн яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Коронавирусийн хориг тавигдсантай холбоотойгоор Сангийн яамнаас материал боловсруулж, Засгийн газарт орууллаа. Юуны өмнө хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, улаанбуудайнаас гаалийн татвар ногдуулах хугацааг хоёр сараар сунгах талаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулган завсарласан байгаа. Ийм учраас УИХ-ын 2020 оны хаврын чуулган эхлэх хүртэл хугацаанд татвар ногдуулах хугацааг сунгана. Ингээд зургадугаар сарын 1 хүртэл хугацаанд татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулна. Үүнээс гадна нүүрс, газрын тосоо экспортлохын тулд БНХАУ-ын талтай ярилцах ёстой. Тус улс хориг арга хэмжээ авсан учраас манай улсаас нүүрс авдаг компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Иймд Хятадын талтай нүүрсний экспорт хийх үед хорио цээр, ариутгал хэрхэн хийх асуудлыг ярилцах учиртай.
-Экспорт зогссон учраас төсвийн орлого хэдий хэмжээгээр тасарч байна вэ?
-Сангийн яамнаас тооцоо судалгаа хийж үзсэн. Одоогийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал орлого 202.7 тэрбум төгрөгөөр буураад байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл бүтэн жилээр тооцоод үзэхэд төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасрах дүн гарсан.
-Тэгэхээр төсөвт тодотгол хийх үү?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Энэ хуулиар тухайн жилийн төсөвт тодотгол хийхийг зааж өгсөн байдаг. Тэгвэл уг хуульд заасан нөхцөл байдлууд бүрдээгүй. Тэгэхээр төсөвт тодотгол хийх шаардлага алга гэж үзэж байгаа. Сайд нар, төсөв ерөнхийлөн захирагч нь өөрсдийн төсөвтөө тодорхой зохицуулалт хийнэ гэсэн үг.
-Төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгөөр батлагдсан. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч магадгүй нь?
-Үгүй дээ. Төсвийн орлого зүгээр.
-Зээлийн хүүг царцаах тухай асуудал яригдах болсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол Монголбанкны хариуцах ёстой ажил. Хувийн арилжааны банк хувь хүнд олгосон зээлийн дундуур оролцож болохгүй.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com