Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” АН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа хүргүүллээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ ЖДҮ-ийг төрөөс ямар бодлогоор хэрхэн дэмжих тухай саналаа 2020 сонгуульд оролцох улс төрийн намуудад хүргүүлж эхлээд байгаа. Тус холбоо өчигдөр  (2020.02.20) АН-ын удирдлагуудад найман бүлэг 34 заалт бүхий саналаа албан ёсоор гардуулан  өглөө. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа “Ардчилсан нам хийдэг, бүтээдэг бүтээлч монгол хүнээ дэмжих зорилт бодлого дээр тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Яг энэ цаг үетэй давхцаад Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ажил хэрэгч саналууд бидэнд ирүүлсэнд талархаж байна. Бид та  бүхний ирүүлсэн саналыг дэмжин, хүлээн авч байна. Ялангуяа “INTERNET Plus SMEs”  хөтөлбөр Монголын ЖДҮ-ийн бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс тэр дундаа “Start-Up” буюу гарааны бизнес эрхлэгчдийн хувьд нүдээ олсон заалт байна гэж үзэж байгаа учир  мөрийн хөтөлбөртөө  тусгаад явна. Ажилгүйдлийн хэмжээ өндөр байгаа. Хэдийгээр статистикийн тоогоор 10 хувь байгаа ч гэсэн  бодит байдал дээр үүнээс ч  их байгаа. Ажлын байрыг хамгийн их нэмэгдүүлдэг экспортын орлогыг хамгийн их бүтээдэг  хэсэг бол бизнес эрхлэгчид, ЖДҮ-чид. Яах аргагүй Монгол Улсын ДНБ-ий 17 орчим хувийг эзэлж, экспортын орлогын 2.7 орчим хувийг бүрдүүлж  байгаа  хүмүүс. Тийм дээ ч “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ирүүлсэн саналаас олон заалтуудыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгана гэдгээ та бүхэнд дуулгахад таатай байна” гэлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр “Бид энэ  саналыг  ЖДҮ-ийн хөгжиж байгаа олон улсын тэргүүн туршлагуудыг судалж, боловсруулсан учир хэрэгжүүлэх бүрэн боломжтой”  гэдгийг уулзалтын үеэр онцолсон. Мөн нийгмийн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх, ард иргэдээ хөрөнгөжүүлэх том уриалгыг дэвшүүлж байгаа гэдгээ хэллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com