Уншиж байна...
 
Н.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ
АРДЧИЛСАН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ САНАЛ АВАХ ҮНДЭСНИЙ IV АЯНЫ ХОЁРДУГААР ШАТ ЭХЭЛЛЭЭ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар үе шат эхэллээ. Үндэсний IV аяны хоёрдугаар шат энэ сарын 1-20-ны өдрүүдэд орон даяар үргэлжилнэ.
Дэлхий дахинаа дэгдсэн гоц халдварт өвчнөөс үүдэн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулах юм. Ингэхдээ иргэн таны саналыг 77331206 дугаарын утас болон Ардчилсан намын албан ёсны пэйж; sanal@demparty.mn мэйл хаягаар тус тус хүлээн авч байна.
Ардчилсан нам гишүүдийн оролцоотой, бодлогын нам болох зорилтын хүрээнд шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ удаад ч мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг тусгахаар зорин ажиллаж буй. Тус аяны нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 30 гаруй мянган иргэд, гишүүд, дэмжигчдээс саналаа ирүүлжээ. Иргэд ядуурал, ажилгүйдэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний тэгш бус хүртээмж, байгаль орчны доройтол, агаарын бохирдол зэрэг олон асуудлын хүрээнд мөрийн хөтөлбөрт тусгуулахаар саналаа ирүүлсэн байна.
Улс төрийн намуудаас Ардчилсан нам анх удаа мөрийн хөтөлбөрөө олон нийтээр хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ нь Монголын улс төрд шинэ соёлыг авчирсан үйл явц юм. Тус аяныг зохион байгуулснаар бодит тооцоо, судалгаанд үндэслэсэн, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөрийг Ардчилсан нам иргэд, олон нийтэд санал болгоно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
3 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com