Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийхгүй

Цаг үеийн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Та 14 хоногийн өмнө төсөв тодотгохгүй, нөхцөл байдал тийм ч хүнд биш гэж хэлж байсан. Түүнээс хойш вирусийн тархалт зогсохгүй хэвээр байна. Тодотгол хийх шаардлагатай биш үү?
-Төсөв тодотгохгүй гэж би дөрөв дэх удаагаа хэлж байна. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах боломж бий. Тэгэхээр төсөв тодотгохгүй гэдгийг дахиад хэлье.
-Одоогоор төсвийн орлого хэдэн төгрөгөөр тасалдахаар байна вэ?
-Би 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах шинжтэй байна гэж хэлж байсан. Хоёрдугаар сарын тоо гарсан. Манай яамныхан тоог нэгтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 180 гаруй тэрбумаар тасалдах шинжтэй байна.
-Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх асуудлыг ярьж байгаа. Хэрвээ чөлөөлбөл төсөв хэчнээн төгрөг алдах вэ?
-Бид үнийн өсөлт болж магадгүй гэж болгоомжилсон. Одоо Хятадаас бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байгаа. Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалаа экспортолж эхлэхээр холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байна. Хятадын талтай тохиролцсон. Хятадын талаас ариутгалын төхөөрөмжүүдийг суулгаж эхэлсэн. Удахгүй экспорт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар өндөгний импортоос татвар авахгүй байх талаар ярилцаж байсныг болиулсан. Учир нь манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хангах боломжтой гэсэн. Харин бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг хоёр сараар хойшлуулсан. Сарын дараа УИХ-ын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхээр энэ мэт бүтээгдэхүүний татварыг нэг сараар чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэх юм.
-Худалдааны төвүүд түрээсээ тодорхой хувиар бууруулж байна. Эдгээр ААН-үүдэд татварын хөнгөлөлт хэзээнээс хэрэгжих вэ?
-УИХ-ын чуулганаар хуулийг нь батална. Чуулган эхлэх хүртэл ААН-үүдэд холбогдох мэдээллийг нь өгч байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com