Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
МАН-ынхан өөрсдийнхөө сургалтын зээлийг хүчингүй болгоно

 МАН-ынхан эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж Засгийн газрын тусгай сангуудыг хуваан завшсаар л байна. Тухайлбал, ЖДҮХС-ийн мөнгийг жигд хувааж авсан хэрэг нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа. Энэ хэргийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нь гардан хийсэн нь нотлогдсон ч шүүх хурал нь болж ямар нэг шийдвэр гараагүй. УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний 50 орчим нь ЖДҮ зээлд нэр холбогдсон ч хэн ч ёс зүйн болоод хуулийн хариуцлага хүлээлгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Мөн МАН-ын эмэгтэй гишүүд нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хувааж авсан мэдээлэл задраад байгаа. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилгаар Сургалтын төрийн санд гар дүрэх болоод байна. Тэрбээр гадаад, дотоодод тус сангийн зардлаар эргэн төлөх нөхцөлтэй зээл авч гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдын зээлийг хүчингүй болгох тогтоолын төсөл санаачилж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад байгаа юм. БСШУСЯ-ны мэдээллээр одоогийн байдлаар 14,413 иргэний дээд боловсролын диплом 16 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд хадгалагдаж байгаа аж. Сургалтын зээлийн сангийн нийт авлага 2017 онд 18.6 тэрбум төгрөгөөр өссөн мэдээлэл бий. Ингээд тухайн жилийн эцэст гадаад, дотоодын сургуульд суралцагчдад олгосон нийт зээл 150.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл эрх баригчид өөрсдөө болон ах дүү, хамаатан садан нь уг сангийн зээлээр гадаадад сурсан ч нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй байна. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар 2003 онд 6000 ам.долларын зээл авч Нидерландад сурчээ.
БСШУС-ын сайдын төрсөн дүү нь 1999-2002 АНУ-ын Умард Каролины их сургуульд 46,671 ам.долларын зээл авч сурсан байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр 2004 онд Шинэ Зеландад 34 мянган ам.долларын зээл авч сурчээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа АНУ-д сурахдаа 32, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр АНУ-д сурахдаа 6000 мянган ам.доллар тус тус авчээ. Энэ мэтээр УИХ-ын гишүүд, эрх баригчдын ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд нь төрийн мөнгөөр гадаадад сурсан жагсаалт хөвөрч өгнө.
Дотоодын сургуульд сурч буй нэг оюутан ихдээ л зургаан сая төгрөгийн зээл авдаг байна. Тэгвэл гадаад сурч буй нэг оюутан 30 мянган ам.доллар болж байгаа юм. Ингээд бодохоор БСШУС-ын сайдын зээл тэглэх санаачилга нь тэгш шударга байж чадахгүй нь. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд уг нь заасан байдаг.
Саяхан ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэсэн. Гэтэл зээл авч чадаагүй ахмадууд гомдол тээгээд үлдсэн. Харин энэ удаа БСШУС-ын сайд өөрсдийнхөө өр зээлийг хүчингүй болгох төдийгүй сурч боловсрохыг хүссэн залуучуудаа ялгаварлах болоод байна. Ийм учраас цахим ертөнцөд БСШУС-ын уг үйлдлийг таслан зогсооё гэсэн уриалга давлагаалж эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд “Чоно борооноор МАН короноор” гэсэн хэлц үг ч гараад амжсан байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com