Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
М.Оюунчимэг: Төр засгаас гаргасан шийдвэр дунд шатанд очоод хэрэгжихгүй байна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцсэн. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бат-Энхэд хариуцлага тооцох асуудлыг ярилаа. Улс орон даяар коронавирусээс урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гэтэл МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх онгоцонд суудлаа сольж суусан. Онгоцноос буугаад хөл хорионд орохгүй гэдэг асуудал үүсгэсэн. Улс орон даяар онцгой нөхцөл байдал мөрдөж байхад үлгэр жишээ байж чадалгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан. Ийм учраас түүнд хариуцлага тооцох асуудал ярьсан. Түүнийг ажлаас нь, Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг МАН-ын Бага хуралд оруулж хэлэлцүүлэхээр болсон. 
-УИХ-аар хэлэлцүүлэх олон асуудал гараад байгаа. Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах уу?
-Ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй. Засгийн газарт корона­вирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах бүхий л эрх нь бий. Хүнсний гол бүтээгдэхүүн элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны гаалийн татвар, НӨАТ-ыг Засгийн газрын хэмжээнд чөлөөлөх байдлаар шийдээд явах бүрэн бололцоо бий. Иймд УИХ-ын ээлжит чуулган эхлэх үед уг асуудлыг нэмэлт өөрчлөлт оруулах маягаар шийдээд явах бололцоотой гэж үзэж байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад хаврын ээлжит чуулганаар асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлаар ажиллаж байна. Манай Өргөдлийн байнгын хороонд түрээсийн төлбөрийг хөнгөлөх тухай асуудал яригдаж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээлийн хүүг гуравдугаар сараас зургадугаар сар хүртэл хугацаанд тэглэх санал, хүсэлт Өргөдлийн байнгын хороонд ирж байгаа. Монголбанк бодлогын хүүгээ бууруулна гэсэн. Тэгэхээр заавал ээлжит бус чуулган гэлтгүй асуудлыг шийдээд явж байгаа. 
-Түрээсийн төлбөрийг хөнгөлнө гэсэн ч амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн гомдол их гарч байгаа шүү дээ?
-Харин тийм. Төр засгаас гаргасан шийдвэр дунд шатанд очоод хэрэгжихгүй байх асуудал гарч байна. Жишээ нь, түрээсийн төлбөр 50-100 хувь хөнгөлөх асуудал яг амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих ёстой. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг ШӨХТГ-т өгөөд байна. 
-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй асуудал эдийн засагт сөрөг үр дагавар үзүүлж буй. Иймд УИХ-ын сонгуулийг хойшлуулах тухай яриа гарах болсон. Энэ талаар ярьсан зүйл байгаа юу?
-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай асуудал яриагүй. Харин улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор СЕХ-нд өгөх хуультай. Тэгэхээр улс төрийн намууд хуралдах асуудал гарна шүү дээ. Улс оронд онцгой дэглэм тогтоосон байгаа учраас улс төрийн намууд цахимаар хуралдах, гарын үсгийг нь хэрхэн цуглуулах гээд асуудал гарч байна. Улсын онцгой комисс уг асуудлаар ойрын үед хуралдаж тодорхой шийдвэр гаргана гэсэн байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com