Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Алтан загасны эмгэн” Л.Оюун-Эрдэнэ дахиад өндөр суудал руу тэмүүлж эхлэв

Ц.Хас

 Монголын төрийг найман жил тэргүүлж, Ерөнхий сайдаар хэдэнтээ ажилласан Цахиагийн Элбэгдорж шиг муу хүн өнөөдөр энэ орчлонд алга. Үнэндээ ч тэр найман жилд монголын ард түмэнд ихээхэн гай учруулсан хүн. Түүнийг гаднынхны гар хөл болж, чухамдаа эх орон ард түмнийхээ эсрэг ажилласандаа өнөөдөр олон нийтийн сүлжээ, хэвлэлийнхний эсрэг талын баатар болон “өргөмжлөгдөж” өдрөөс өдөрт олны дургүйцлийг төрүүлсээр байгаа.
Түүнийг “Худалдаа хөгжлийн банкийг хувьчилж авахаас эхлээд л олон улсын нэр бүхий банкны эзэд, мөнгө хүүлэгчдээс зээл авч, төлөх ямар ч боломжгүй болсон учраас дараа дараагийн том мөнгөний урсгалтай аж ахуйг авах хэлбэрээр зээлээ сунган амьдарч буй хүн шүү дээ” хэмээн эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нэгэнтээ хэлээдэх сэн.
Юутай ч монголын нийгэм бүхэлдээ Ц.Элбэгдоржийг үзэн ядаж байна. Энэ бол үнэн.
Түүнийг эрүүгийн нэг бус хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан ч АТГ-т очихгүй байгаа. Бүр гурван ч удаа дуудаж тайлбар авахаар хандахад өнөөх “Хууль дуудахад гутлаа тослоод, зангиагаа засаад очих хэрэгтэй” гэж байсан хүн сураггүй алга болсон нь олны дургүйцлийг улам төрүүлж эхэлсэн.
Эх орон, ард түмэн, шударга шүүхээс зугтааж гадаад оронд тансаглан яваа түүнийг үзэн ядах олны тэмцлийг “оройлон удирдах” сайн дурын “үндэсний баатар” гэнэт өөрөө тодорч байгаа нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болов.

Яагаа вэ, нөгөө М.Энхболдын эсрэг тэмцлийг толгойлдог

 Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болоход МАН-ын дарга нь М.Энхболд байлаа. Өөрөөр хэлбэл, намын даргатайгаа муу хүн УИХ-д нэр дэвшдэггүй, ийм л зарчимтай хатуу коммунист намын жирийн нэг гишүүн. Яах вэ, НАМЗХ-г тэргүүлэн улаан хамгаалагч болж, Төр засгийн эсрэг элдэв жагсаал цуглаан удирдаж, олныг турхирч явсан л нэг залуу.
Чухам энэ үед намын дарга М.Энхболдынхоо ар өвөрт гүйж, магтан мандуулж, хэлсэн үг бүрийг нь дөвийлгөн цууриалж, өргөмжилж явсныхаа хүчинд Хэнтий аймгаас нэр дэвшин УИХ-д орж ирсэн. Дараа жил нь ч М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь сүүдэр мэт бараадан, ярьж хэлж байх үед нь шүлсээ гоожуулан бялдуучилж, хүн санаа зовмоор элдэв үгээр магтаж явсан удаатай.
 Гэтэл ганцхан жилийн дараа л олон нийт УИХ-ын дарга М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн толгойлогч, газрын наймаачин хэмээн шүүмжилж эхлэхэд энэ тэмцлийг өнөөх хамтран зүтгэгч, зусардан бялдуучлагч Л.Оюун-Эрдэнэ толгойлж хөхөө өвлийн хүйтнээр олныг жагсаал цуглаанд уриалан босгосон.
Үнэхээр тэр олон түмний уур амьсгал, санаа бодлыг соргог ухаарч, өөртөө ашигтайгаар ашиглаж чаддаг нь энд харагдсан.
Сүхбаатарын талбайд удаа дараа болсон жагсаал цуглааны индэр дээр монгол дээл өмсөн гарч ирээд л хоолой цахиртуулан М.Энхболд бол газрын наймаачин, МАНАН бүлэглэлийн толгойлогч, 60 тэрбумын хэргийг зохион байгуулагч хэмээн цоллож, түүнийг л огцруулчихвал улс орон хөгжин цэцэглэнэ гэж хашхирч байлаа. Яг л 1960-аад онд Хятадын улаан хамгаалагчид “төрийн эсэргүүнүүд” гэгч сэхээтнүүдэд цаасан малгай өмсгөн шүүмжилдэг байсан шиг.
 2018 оны арванхоёрдугаар сарын 27-нд болсон нэг цуглаан дээр тэрээр “М.Энхболд дарга аа, таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давлагааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” гэж мэдэгдэж байв.
Ингэж орилж, олон түмний хүсэл дээр дөрөөлөн зүтгэж байж санасандаа хүрч үнэхээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан. Яг энэ үеэр ид мандаж байсан ЖДҮ-ийн хэргийг олон түмний анхаарлаас холдуулан мартагнуулах энэ ажлыг сайн зохион байгуулбал түүнд арай өндөр албан тушаалын суудал харагдаад байсан болохоор тэр.
Гэхдээ тэрээр 2019 оны нэгдүгээр сарын 23-нд хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа "Жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтийг уриалсан хүмүүс ямар нэгэн албан тушаалд очих нь зохисгүй. Албан тушаал гэдэгт би зөвхөн УИХ-ын даргыг хамаатуулж хэлж байгаа юм биш. Үүнд шинээр томилогдох хоёр сайд, цаашид томилогдох УИХ-ын байнгын хороодын дарга нарын асуудлыг оролцуулж хэлж байна. Өмнөх Засгийн газруудаас тухайн үед нь надад санал ирж байсан. Гэхдээ биднээс, ялангуяа нэг удаа сонгогдсон УИХ-ын залуу гишүүдээс нийгмийн хүсч байгаа зүйл нь нөлөөллийн үүргээ эрхэм хүндтэйгээр биелүүл гэж байгаа юм. Гэхдээ энэ соёлыг шинээр хийхийн тулд бид ямар ч албан тушаалд очихгүй. Бидэнд итгэлтэй байж болно гэдгийг албан ёсоор хэлж байна" гэсэн байдаг. Товчлон хэлбэл, жагсаал цуглаан зохион байгуулж, М.Энхболдыг огцруулсан ч би ямар нэг албан тушаалд очихгүй, УИХ-ын дарга ч болохгүй, гараад байгаа хоёр сайдын албан тушаалд ч очихгүй гэжээ. Гэхдээ түүний сэтгэлд УИХ-ын даргын суудал харагдаад байж л дээ.
Гэтэл хэдхэн хоногийн дараа байдал өөрөөр эргэсэн. Уг нь тэр М.Энхболдыг огцруулж, ард түмэнд нэр хүндтэй болчихвол УИХ-ын дарга болчих мөрөөдөлтэй, бараг л хувцас хунар, хэлэх үгээ бэлтгэж байсан байх. Гэсэн ч энэ хүсэл нь биелээгүй ч яаж зүгээр үлдэх вэ, ЗГХЭГ-ын дарга дээр тогтсон.
Өөрөөр хэлбэл, “Би ямар нэг албан тушаалд очихгүй” гэсэн алдарт үгнээсээ ердөө есөн хоногийн дараа тэрээр ЗГХЭГ-ын даргын албан тушаалд очиж тамгаа хүлээн авснаар буцаж байлаа....
Харин Л.Оюун-Эрдэнийн тэмцлээс Монгол Улс, ард түмэнд тустай ямар ч үр дүн гарсангүй. М.Энхболдын тэргүүлдэг МАНАН бүлэглэл задарсангүй, 60 тэрбумын хэргийг шийдсэнгүй, М.Энхболд ямар ч буруугүй мэт, нийслэлийн газрыг зарж үрж тэрбумтан болсон хэргийг ч хэн ч сөхөж ярьсангүй, ганцхан үр дүн нь Л.Оюун-Эрдэнэ л өөрөө сайд, ЗГХЭГ-ын дарга болов.
Тэгээд ч санасандаа хүрсэн тэрээр М.Энхболдоос уучлал гуйсан байдаг. УИХ-ын даргыг сонгох тухай асуудал хэлэлцсэн чуулганы хуралдаан дээр тэр “УИХ-ын дарга асан М.Энхболдоос албан ёсоор уучлал хүсч байна. Өөрийн итгэл үнэмшлийн төлөө өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд тэмцэж байхдаа танд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай, намайг” гэжээ.

Одоо..

 “Алтан загасны эмгэн” мэт Л.Оюун-Эрдэнэд одоо юу хэрэгтэй вэ. Түүний албан тушаалын шунал бас л ханасангүй. Ердөө хоёрхон сарын дараа болох сонгуулийн өмнө тэрээр рейтингээ өсгөх хэрэгтэй. “Аз хүү байвал ёоз хүүгээр хожно” гэж үг байдагчлан “сэлэмдэнэ” гээд байсан У.Хүрэлсүхийн нэр хүнд анх л “авлигачидтай тэмцэнэ”, “намынхаа шударга бусчуудтай тэмцэнэ” гэж байсан эхний үеэ бодвол харьцангуй буураад байгаа. Энэ нь МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, ЖДҮ болон бусад санг тоносон хүмүүстээ хариуцлага тооцоогүй, хаа сайгүй МАН-ын албан тушаалтнууд хүчин, хүн амины хэрэг төвөгт холбогдож, энд тэндгүй авлигын хэрэг нь ил гарч цухалзаж байгаа ч нэг ч хүнд хариуцлага тооцохгүй байгаа зэрэгтэй холбоотой.
Чухам монголын уран сайхны “Үер” кинон дээр гардагчлан “Ийм л цагт овсгоотой хүн тэнгэрээс од шүүрдэг” болохоор олны уур амьсгалыг мэдэрч тэмцлийг оройлон удирдаж чадвал МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудал ойрхон харагдаад байхаар Л.Оюун-Эрдэнэ үгээ хэлж эхэлж байгаа нь энэ. Гай болж коронавирусийн хөл хорио тавиагүй бол тэр толгойдоо тууз зангидаад гудамжинд гарч Ц.Элбэгдоржийн эсрэг жагсаал цуглаанд уриалан дуудах байлаа.
Өнөөдөр олон түмний хамгийн их уур цухал, дургүйцлийг төрүүлж байгаа зүйл бол МАН-аас гадна, Цахиагийн Элбэгдорж гэдэг хувь хүн.
Ийм л болохоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийн ойр дотнын найзууд “United friends” буюу “Нэгдмэл найзууд” холбоо гэдэг компани байгуулсан. Түүн дотор Монголын хууль хяналтын удирдлага, зарим улс төрчид холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасныг нь нотолсон. Магадгүй Ц.Элбэгдорж Монголд ирж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой” гэсэн алдарт мэдэгдлээ хийж байгаа нь тэр. Тэгээд тэр “Стратегийн ордуудыг хууль бус олгох, шударга бус үйлдлүүдтэй холбоотой асуудлуудад цэг тавья гэж АН бодож байгаа бол зугтаагаад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир. Ч.Сайханбилэгээ олж ир” хэмээн сүржигнэв.
Муу муухайгийн гол дүр болоод байгаа Ц.Элбэгдоржийг авчирч шударга хууль, шүүхээр шийтгээсэй гэж хүн бүр л хүсч байгаа. Гэхдээ үүнийг хэн хийх ёстой юм бэ.....Сөрөг хүчин үү, УИХ-д 63 суудал эзэлж, төрийн бүх институцийг дангаараа, өнөөх 60 тэрбумын сүлжээгээрээ байгуулсан МАН, түүний байгуулсан төр хийх ёстой юу гэсэн асуулт гарч ирнэ.
Мэдээж төр хийх ёстой байх нь, тэгээд ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэр луйварчин Ц.Элбэгдоржийн таван одтой ямар буудалд байгааг нь мэдэж байгаа юм байна. Тэгээд яагаад очоод хөтлөөд, эсвэл гавлаад аваад ирэхгүй байна.
Сүүлийн хэдэн өдрийн турш л энэ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Муу ч, муухай ч өнөөгийн Төрийн, нэг сайд тэгэх тэгэхдээ ЗГХЭГ-ын дарга нь гэмт хэрэгтний хаана байгааг яг таг мэдэж байгаа атлаа бариад ирэхгүй байна....Гэтэл жирийн нэг телевизийн сэтгүүлч очоод уулзаад ярилцлага нэвтрүүлэг аваад ирсэн байдаг.
Байтлаа Л.Оюун-Эрдэнэ сайд тэр сэтгүүлч, оператор хоёрыг “Ц.Элбэгдоржийг яагаад бариад ирэхгүй, зүгээр яриа аваад ирсэн юм” гэж буруутгах нь л дээ.
Асуудал огт өөр зүйлд байх шиг. Түүнд Ц.Элбэгдоржийг бариад ирэх нь гол биш, харин Цахиагийн хүүг монголчууд хамгийн ихээр, яг л 2018 оны эцэс 2019 оны эхэн үед М.Энхболдыг үзэн ядаж байсан шиг хилэнтэйгээр үзэн ядаж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн олз. Үүнийг хөөрхөн дэврээж, завсар дунд нь ийм бүлэглэлтэй манай нам тэмцэхгүй, шударгаар шийтгэхгүй байна гээд улаан зүтгээд байвал түүнд МАН-ын даргын суудал харагдаад байна. Ингээд дахиад нэг алхахад сонгуулийн дараа Ерөнхий сайдын суудал...
Өмнө нь дурдаж байсанчлан Л.Оюун-Эрдэнэ цагтаа М.Энхболдыг тахин шүтэж, зусардан бялдуучилж явсан ч УИХ-ын даргын ядахнаа сайдын суудал харагдаад түүний араас хутга шааж огцруулсан.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайдын саяхны мэдээллийн араас Ц.Элбэгдорж бас Л.Оюун-Эрдэнийн тухайд “Тэрээр таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү, ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэж хэлсэн байна.
Тийм ээ, Л.Оюун-Эрдэнэ гэж ийм л хүн юм санж. Олон нийтийн сүлжээнийхэн түүнд “Түгжил” гэсэн нэр хайрласан нь дэмий ч нэг зүйл биш юм байна.
Монголчуудын “Алтан загасны эмгэн”-ий хүсэл гүйцэлдэхгүй л дээ...

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com