Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарын мэдэлд шилжүүлсэн

Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны талаар хэлэлцжээ. Энэ тухай БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийв. Тэрбээр:
-Өмнө нь эхэлсэн ч хөрөнгийн дутагдалтай байдлаас шалтгаалан зогссон 1542 айлын орон сууц байсан. Улаанбаатар хотод 972, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт 570 орон айлын сууц байлаа. Эдгээрийг Хөгжлийн банкны зээлээр гүйцээж барих шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан. Улаанбаатар хотод баригдаж байгаа 972 айлын орон сууц нь ашиглалтад орж байна. Энэ орон сууцны газрыг төрөөс олгож инженерийн дэд бүтцийг нь төр шийдэж өгсөн юм. Ингээд түрээсээр олгох шийдээд байна. Хөгжлийн банкны хөрөнгөөр босч байгаа тул гарсан зардлыг нь тухайн аймаг орон нутагт шилжүүлнэ. Тэгээд таван жилийн хугацаанд өртгөө төлөхөөр тооцож түрээслэх юм. Тухайлбал, нийслэлд барьсан орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлж байгаа. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар хэрхэн олгохоо шийднэ. Гэхдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчлүүлж болно гэдэг шийдвэр гаргаад байна хэмээн мэдээллээ.

Ингээд сэтгүүлдчийн асуултад хариулав.

 

-Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн санхүүжилт өгсөн юм бэ?
-ТОСК өрөнд орсон учраас эдгээр барилгыг барих боломжгүй болсон. Ингээд Хөгжлийн банкны мэдэлд шилжүүлж нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж ашиглалтад оруулж байна. Түрээсийн орон сууцыг өмчилж авах журам баталсан. Энэ журмын хүрээнд эдгээр орон сууцыг түрээсээр олгоод цаашдаа өмчлүүлэх юм.

-Улаанбаатарт “Буянт-Ухаа-2” хороололд баригдаж байгаа 972 айлын орон сууцыг улсын комисс хүлээж авсан уу. Халаалт байхгүй гэж байсан шүү дээ?
-Улсын комиссыг байгуулж байгаа. Барилга нь ерөнхийдөө ашиглалтад орсон. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. Энэ орон сууц бол 75 тэрбум төгрөгийн өртгөөр боссон. Нэг ам метр талбай нь нэг сая 460 мянган төгрөгийн үнэтэй.


-Түрээсийн орон сууцыг одоо ТОСК мэдэхгүй. Нийслэлд шилжсэн учраас шинэ журмаар олгоно гэсэн үг үү?

-Нийслэлийн орон сууцны корпорац гэж байгууллага бий. Энэ байгууллага олгоно. Ерөнхийдөө нийслэлийн Засаг дарга эдгээр орон сууцыг мэднэ. Өмнөх журам үйлчлэхгүй. Учир нь түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхийн тулд улсын төсвөөс 82 тэрбум суулгахаар Засгийн газрын тогтоол гарсан байсан. Ингээд энэ орон сууцны зардлыг улсын төсөвт суулгах санал оруулсан боловч дэмжлэг аваагүй. ОУВС-тай хамтран ажиллах гэрээг зөрчих болсон. Ийм учраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрхийг нь олгож байгаа. Тэгэхээр тэд иргэдтэй өөрсдийн журмаар гэрээ байгуулж таван жилийн хугацаанд хөгжлийн банкны өрөө төлөх юм. 

-Түрээсийн үнэ ямар байх бол. Залуу гэр бүл, төрийн албан хаагч гэж ямар нэг квот байх уу?
-Ямар нэг квот тогтоох асуудал байхгүй. Зээлээр баригдсан тул Засаг дарга нарын түрээсийн үнэ хөлсөө тохирч гэрээ байгуулна. Мөн иргэд 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж болно. Бас таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамруулж болно.

-Танай яамнаас агаарын бохирдол бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Түрээсийн орон сууцанд орох хүсэл иргэдэд маш их бий. Мөн 30 хувийн урьдчилгааг нь төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан 40 гаруй мянган иргэн байгаа. ОУВС-гийн хөтөлбөр ирэх онд хэрэгжээд дуусна. Энэ хөтөлбөр дууссаны дараа төсвөөс зохих хэмжээний хөрөнгийг орон сууцны зориулалтаар гаргах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар хоёр, гурван том төсөл хэрэгжиж байна. Сүхбаатар дүүргийн Ногооннуурт 1008 айлын орон сууц баригдана. Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д айлчлах үед гэрээнд гарын үсэг зурсан. Энэ ажил удахгүй эхэлнэ. Уг орон сууцыг түрээслэх юм. Солонгосын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 15 мянган айлын орон сууцтай “Солонго-1”, “Солонго-2” гэсэн хороолол барих учиртай. Үүнийг түрээсийн зориулалттай гэж хэлж болно. Ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц барих төсөл Засгийн газраар батлуулсан. Үүний 100 мянгыг нь Улаанбаатар хотод барих төлөвлөгөө бий. Үүний 40 мянгад нь төрийн албан хаагч хамрагдана. Уг төслийн ТЭЗҮ-г нь одоо боловсруулж байгаа. Төрийн албан хаагчид гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлнө. Ийм байдлаар орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com