Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Авлига албан тушаал, хүчингийн хэрэгт холбогдсон М.Баасандорж гэж хэн бэ?

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны талаар сүүлийн үед хэвлэлүүд сайн муугаар олонтоо бичих болсон. Түүний албан тушаалд атаархсан зарим нэг нь төлбөртэй ярилцлага, сурвалжилга нийтлүүлж байна гэх хардлага ч бий. Тэгвэл дээрх хардлагын эзэн нь өнгөрөгч дөрөвдүгээр сард хүчингийн хэрэгт холбогдсон гэх Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж байх магадлалтай байна. Учир нь М.Баасандорж 2015 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргын албан тушаалаасаа халагдсан бөгөөд үүндээ шаралхаж НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны талаар ийнхүү гомдол нэхэж явдаг бололтой. Түүний талаар мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд “Доод албан тушаалтнуудаа өдөж хоргоож, дарамталж явдаг хүн” гэлцдэг юм билээ. Олны үг ортой гэдэггүй бил үү. Гэтэл М.Баасандорж өнөөдөр өөрийн нэр төрөө сэргээлгэнэ гэж хэвлэлийн хурал зарлаж, удаа дараа Л.Эрдэнэчулууны талаар сөрөг мэдээлэл тараасаар явна. Энэ бол монгол эр хүний жудагт нийцэх үйлдэл биш юм. Түүний дэлгэсэн Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоол дээр М.Баасандоржийн овгийг “Б” гэж тавьсан байлаа. Тэртээ тэргүй, олон нийт хууль шүүхийн байгууллагад итгэхээ больчхоод байхад овгийн эхний үсгийг нь буруу бичсэн, хүний нэрийг нууцалсан, хагас дутуу тогтоол үзүүлээд өөрийгөө өмгөөлж яваа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр байгаа юм.


Мөн тэрбээр хүчингийн хэргийн талаар хэвлэлд ярихдаа, “… бие засах газар ороход эрэгтэй, эмэгтэй 00 нэг дороо байж таарсан. Манай хэлтсийн гурван байцаагч эмэгтэй тэнд байсан. Би гараа угаах гэж байхдаа “За, дүү улсын байцаагч боллоо. Сайн ажиллаарай” гээд баруун мөрөнд нь хүртэл гэнэт цочиж, эргэж хараад миний уруул руу хүчтэй цохисон. Үүнээс болоод цус гарсан. Би тэр байцаагч эмэгтэйн гараас барьж аваад нэлээд хүчтэй сэгсэрчихсэн юм билээ. Ийм л зүйл болсон” гэжээ.


Түүний ярьсан шиг “эрэгтэй эмэгтэй 00 нэг дор байдаг” цэнгээний газар манайд хэчнээн байдгийг хэлж мэдэхгүй юм. Тийм газар байжээ гэж тооцоход нэлээд зэрэглэл доогуур газар байх нь дамжиггүй. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байцаагч нар тиймэрхүү газраар ордог гэж ярьсан нь итгэл үнэмшил муутай сонсогдож байгааг энд онцлох хэрэгтэй болов уу. Энэ мэтээр хормой хотны асуудлаа хэвлэлээр ярьж, өөрийгөө өмгөөлж яваа нь М.Баасандоржийг ямар өчүүхэн хүн болохыг бэлээхэн харуулж байна.
Үүнээс гадна тэрбээр “БНСУ-аас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн, хадгалах хугацааных нь бичгийг өөрчилж борлуулдаг байсан БНСУ-ын иргэн Пак Дун Воноос хахууль авсан” гэж АТГ-т шалгагдаж байжээ. Түүнийг энэ мэт асуудлаар хэд хэдэн удаа тушаал буурч байсан. Мөн байгууллага аж ахуйн нэгжүүдээс шалгалт хийх нэрийдлээр шахалтад оруулж, мөнгө нэхэж авдаг хогийн “гар” гэж зарим эх сурвалж онцолж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com