Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
"ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" ХӨТӨЛБӨР АРДЧИЛСАН НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ТУСГАЛАА ОЛНО

"Чинээлэг малчин" хөтөлбөрийг санаачлагч, "Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-ын тэргүүн Л.Одсэр өнөөдөр /2020.03.13/ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга З.Нарантуяад мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүлээлгэн өглөө. Ингэснээр "Чинээлэг малчин" хөтөлбөр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт албан ёсоор тусгагдана. Монгол Улсын хэмжээнд буй 80 гаруй сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай түүхий эд, арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгон, малчдын амьжиргааг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох нь Ардчилсан намын зорилт. Тиймээс ч энэ удаагийн санал цаг үеэ олсон, оновчтой ажил болсныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа онцоллоо."Чинээлэг малчин бойжуулах төв" ТББ-аас хэрэгжүүлж буй "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн таван жил судалгаа хийсэн бөгөөд одоогоор Говьсүмбэр аймгийг жишиг болгон ажиллаж байна. Хөтөлбөрийн баг одоогоор 10 гаруй сумдад танилцуулга хийжээ. Улмаар 20 гаруй сум, 70 орчим аж ахуй нэгж, хоршоо, нөхөрлөлийн зүгээс албан ёсоор хамтран ажиллах саналаа ирүүлээд байна."Чинээлэг малчин" хөтөлбөр орон даяар хэрэгжсэнээр бэлчээрийн доройтлыг зогсоож, 170 орчим мянган малчин өрхийг чинээлэг дундаж давхаргад хүргэх, нийслэл рүү чиглэсэн их нүүдлийг сааруулах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх, гадагш чиглэж буй ажиллах хүчийг эх орондоо шингээх зэрэг нийгэм, эдийн засгийн олон давуу талтай юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com