Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.ЭРДЭНЭ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АН-ЫН ШАТ ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ БОЛЛОО

 УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 16-нд асуулга хүргүүлээд байна. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбогдуулан сөрөг хүчний намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагааг нь хязгаарлах, тандан судлах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байна.
Тухайлбал, ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу улс орны хэмжээнд Ардчилсан намын нийт гишүүдийн судалгааг гаргуулахаар намын шат, шатны байгууллагад дарамт, шахалт үзүүлэх боллоо.
ЦЕГ-ын энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэхгүй бөгөөд Ардчилсан намд нэгдсэний төлөө Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх үйл ажиллагааны эхлэл гэж үзэн, эрс эсэргүүцэж байгаагаа шаардлагадаа дурджээ. Цагдаагийн байгууллагын шууд харьяалан удирддаг төрийн чиг үүргийг МАН-ын дотоод үйл ажиллагаатай хутгалдуулан, сөрөг хүчний намынхаа мэдээллийг хууль хүчний байгууллагын сүр хүчээр далайлган авахыг оролдож байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөн иргэдийн эвлэлдэн нэгдэх, аливаа намд элсэх эсэхэд хяналт тавьдаг байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.
Тиймээс ч УИХ-ын гишүүн, Ардчилсан намын С.Эрдэнийн асуулгын хариуг нэн даруй ирүүлэхийг шаардаж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com