Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
.Д.Эрдэнэбат: 200-250 мянган хүн ажлын байраа алдах нь

 УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өчигдөр (2020.03.19) мэдээлэл хийв. Тус зөвлөлөөс Засгийн газарт зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулж байгаа нь бодитой хэрэгжүүлсэн арга хэмжээ биш хэмээн үзэж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дорвитой, шийдэмгий арга хэмжээ авч байж эдийн засгийн хүндрэлийг даван туулна хэмээн УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үзэж буй аж.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Ардчилсан намын зөвлөл Даваа гарагт хуралдаж, коронавирусийн цар тахал дэгдсэн энэ үед макро эдийн засгийн үзүүлэлтээ хэрхэх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодорхой хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Үүний хүрээнд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Улс орны хэмжээнд улс төр бус ард иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангаж, эрсдэл үүсгэхгүйн тулд эдийн засгийн нөхцөл, тодорхой үзүүлэлтүүдийг бодитой харах шаардлага үүссэн. Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байраа алдах эрсдэл байна. Мөн экспорт 1.6 тэрбум ам.долллароор буурч нийтдээ 6.6 тэрбум ам.доллар болох төлөвтэй боллоо. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ хоёрдугаар сард 697 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6 тэрбум буюу 11.7 хувиар буурсан. Төсвийн нийт зарлага эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848 тэрбум төгрөг болж, оны өмнөх үеэс 253.9 буюу 42.7 хувь өсчээ. Зөвхөн хоёр сарын үзүүлэлт ийм байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж харж байна.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Өнгөрсөн гурван сарын хугацаанд дотооддоо хөл хорио тогтоосныг буруутгахгүй. Гэхдээ өнөөдөр цар тахлын бодит аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад Ардчилсан нам санал нэгдэхгүй байна. Гадаадад байгаа иргэдээ оруулж ирж байгаа нь зөв ч гурван сая иргэний эрүүл, аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Бидний авсан мэдээллээр гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангах арга хэмжээ авч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Цар тахлыг тараахгүй байх бэлтгэл бий юү. Цар тахлыг нэг алдвал барих боломжгүй гэж Эрүүл мэндийн сайд нь хэлсэн. Ард иргэдийн эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй. Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу. Тусгаарлагдаж байгаа иргэдийн бодит байдал ямар байна вэ. Хариуцлагыг ярих ёстой. Түүнээс гадна Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Засгийн газраас өчигдөр(2020.03.18) мэдээлсэн арга хэмжээ нь зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Монголын Улсын Засгийн газар гурван сараар зээл төлбөр хойшлуулсан арга хэмжээ авч, ажил хийсэн юм шиг яриад байна. Хуримтлагдсан өр л үүсч байгаа. Өнөөдөр бид эрсдэлийг зөв тооцох ёстой. Улс төрийн өнгө аясаар асуудалд хандаж болохгүй хэмээн мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com