Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
О.Тэнгис: Намуудын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 25-наас өмнө гаргана

 Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгисээс УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэзээ гаргах, ямар шалгуур тавих талаар тодрууллаа.

-Үндэсний аудитын байгууллагуудад УИХ-ын сонгуульд оролцох хэдэн нам, эвсэл одоогийн байдлаар (2020.03.24-ны 14 цагийн үед) мөрийн хөтөлбөрөө өгөөд байна вэ?
-Сонгуульд оролцох улс төрийн намуудын СЕХ-нд бүрдүүлж өгөх бичиг баримтын нэг нь мөрийн хөтөлбөр байдаг. Одоогийн байдлаар улс төрийн зургаан нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө манайд ирүүлээд байна. Өнөөдөр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг авах сүүлийн хугацаа. Хуульд гуравдугаар сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар хүргүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс бид өнөөдөр уртасгасан цагаар ажиллана. Хэрэв гуравдугаар сарын 25-ны өдөр гарчихвал улс төрийн намын мөрийн хөтөлбөр хүлээж авахгүй гэсэн үг. Манай байгууллага урд нь улс төрийн намуудад албан бичиг явуулж энэ талаар анхааруулж, зөвлөж байсан.
-УИХ-ын сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөрт өгөх аудитын дүгнэлт хэзээ гарах вэ?
-Бид нэг сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө аудитын дүгнэлт гаргах ёстой. Улстөрийн намуудын мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж үзнэ. Хэрэв нийцэхгүй мөрийн хөтөлбөр байвал тухайн улс төрийн намд эргүүлэн өгнө. Тэгээд мөрийн хөтөлбөрөө тав хоногийн дотор залруулах боломж бас бий.
-Сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт ямар шалгуур, шаардлага тавьж дүгнэлт гаргадаг юм бэ?
-Намууд мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлнэ, нийгэм соёлыг сайжруулна гээд бүхий л чиглэлд үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл энэ хэрэгжүүлэх гэж байгаа төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, эдийн засгийг хямраах шинжтэй байж болохгүй. Ихээхэн хэмжээний төсвийн орлогоор орон сууц байшин барилга барьж, хишиг хувь хүртээх юм бол эдийн засаг хямарна. Монгол Улсын мөнгөний бодлого, сангийн бодлогод нөлөөлж инфляцийг савлуулж, эдийн засгийн тогтворгүй байдал бий болгохоос хамгаалсан заалтуудыг үндэслэж дүгнэлтээ гаргадаг.
-Өмнө нь мөрийн хөтөлбөр нь шаардлагад нийцээгүй гэсэн дүгнэлт гарч, улмаар сонгуульд оролцож чадахгүй болсон тохиолдол бий юү?
-Мөрийн хөтөлбөрийг засуулж байсан тохиолдол бий. Харин сонгуульд оролцуулаагүй тохиолдол байхгүй.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com