Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Бат-Эрдэнэ: Сонгогчдын нэрийн жагсаалт дөрөвдүгээр сарын 1-нд цахимаар тавигдана

Сонгуулийн Ерөнхий хорооны хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил ямар шатанд яваа талаар тодрууллаа.

-Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацаандаа хангагдаад явж чадаж байгаа юу?
-Сонгуулийн ерөнхий хороо Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны цаг хугацааны графикийг баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу явж байгаа. Сонгуулийн санал авч тоолох ёстой хэсгүүдийг байгуулж дууссан. Зарим хэсгийг шинээр байгуулах асуудал бий. Сонгуулийн тухай хуульд зааснаар 200-аас доош тооны сонгогчтой хэсэг байгуулагдах боломжгүй. Гэхдээ үүнээс доош сонгогчтой хэсэг зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлөөр шийднэ. Ийм хэсгийг нутаг дэвсгэрийн алслагдмал, санал авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасны дагуу 11 хэвийн хэмжээний акт, журам батлах ёстой. Энэ ажил төлөвлөсний дагуу явж байна.
-Сонгууль зохион байгуулах ажилд хэдэн хүн ажиллах юм бол. Тойрог томсгосон учраас ажиллах хүний тоо нэмэгдэх үү?
-Тойрог томорсон гээд ялгаа гарахгүй. Сонгуулийн хороод засаг захиргааны нэгжээр байгуулагддаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо гэж байгуулдаг. Сонгууль зохион байгуулах ажилд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана. Дунджаар 16-20 орчим мянган албан хаагч ажилладаг. Тэд Сонгуулийн ерөнхий хорооноос явуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авах ёстой. Сонгуулийн ерөнхий сургалтынхаа бүртгэлийг цахимаар аваад эхэлсэн. Тэгээд гуравдугаар сарын сүүлчээр сургалтаа цахимаар явуулах бэлтгэл ажлаа хангаж байгаа.
-Сонгуульд оролцох нам эвсэл, бие даагчид УИХ-ын сонгуульд оролцох хэзээнээс илэрхийлэх вэ?
-Сонгуулийн хуульд хэзээ ямар үйл ажиллагаа хийхийг нарийвчлан зааж өгсөн байгаа. Нам эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаа нь дөрөвдүгээр сарын 25 хүртэл юм. Харин гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө нам эвсэл мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлж дүгнэлт гаргуулах ёстой.
-Сонгогчдын нэрийн жагсаалт хэзээ бэлэн болох вэ?
-Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим хуудаст байршуулах ёстой. Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэхэд хэсэг байгуулсан нутаг дэвсгэрт байгаа хаягийн бүртгэлээр нь байршуулдаг. Улсын бүртгэлийн байгууллага уг нэрийн жагсаалтыг дээрх хугацаанд цахимаар байршуулах юм. Гэвч цахим хуудаст тавьснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг эцэслэн гаргаж буй асуудал биш. Үүнээс хойш хуульд заасан олон ажил хийгддэг.
-Санал тоолох машинууд бэлэн байгаа юу?
-Монгол Улс 2012 оноос хойш сонгуулийн санал тоолох төхөөрөмж хэрэглэж байна. Уг төхөөрөмжийг УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан. Энэ төхөөрөмж байнгын бэлэн байдалд байдаг. УИХ-ын энэ удаагийн сонгуульд уг төхөөрөмжийг хэрэглэх УИХ-ын тогтоол гарсан. Ингээд санал тоолох төхөрөмжийн бэлтгэлийг хангах ажил графикийн дагуу хийгдэж байна. Уг ажилд зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо оролцдоггүй. Монгол Улсын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдал хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүхий л байгууллага оролцдог. Тэгээд тусдаа ажлын хэсэг гардаг. Сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвсэл, нэр дэвшигч, ажиглагч, төрийн бус байгууллагуудын төлөөллийг байлцуулж байж санал тоолох төхөөрөмжийг тестэлдэг. Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой сонгогчдын дунд янз бүрийн яриа байдаг. Тэгвэл санал тоолох төхөөрөмж үнэн зөв ажиллаж байгааг миний дээр хэлсэн хэд хэдэн сонгуулиар үзсэн. Санал авсны дараа техникийн хяналтын тооллого гэж хийдэг. Ингэхэд зөрүү гарсан нэг ч тохиолдол байхгүй. Сонгуулийн санал хурааж дууссаны дараа уг төхөөрөмжийн 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийдэг. Жишээ нь санал тоолох 10 төхөөрөмж байхад тавд нь хяналтын тооллого хийнэ гэсэн үг. Яг аль төхөөрөмжид хяналтын тооллого хийх вэ гэдгийг сонгуульд оролцоог нам эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл, ажиглагчид сонгодог. Тэгэхээр сонгуулийн байгууллага урьдчилаад тэр төхөөрөмжийг тоолно гэж тогтоох асуудал байдаггүй.
-Гадаадад байгаа иргэд санал өгөх эрхгүй болсон. Тэднээс саналыг нь авч болохгүй байсан уу?
-Монгол Улс түүхэндээ 2012 оны УИХ-ын сонгуулиар нэг л удаа гадаадад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа зохион байгуулж байсан. Учир нь тэр үед холимог пропорцианал тогтолцоогоор сонгууль явуулсан. Иймд намд санал өгөх боломжтой байсан. Сонгуулийн тогтолцооноос хамаарч гадаадад байгаа иргэдээс санал авах эсэхийг шийдэж буй юм. Можаритор тогтолцоогоор сонгууль явуулах учир гадаадад байгаа иргэдээс санал авах боломжгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд гадаадад байгаа иргэдээс санал авах үйл ажиллагаа зохион байгуулдаг.
-Орон нутгийн сонгууль намар болно. Энэ сонгуулийн бэлтгэл ажил УИХ-тай хамт хангагдаж байгаа юу?
-Тийм. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сард эхэлнэ. Тэгээд чуулганаар орон нутгийн сонгуулийг товлон зарлах тогтоол, мөн санал тоолох төхөөрөмжийг хэрэглэх эсэх тухай тогтоол зэргийг батлах учиртай. Сонгуулийн ерөнхий хороо үүнд санал хүргүүлэхэд бэлдчихээд байж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com