Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Асуудлаа ойлгодоггүй сайд

Засгийн газраас Авто тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Эл хуульд “Баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын бүртгэлд бүртгэхгүй, заалт 2021 оноос хэрэгжиж эхэлнэ” гэж оруулсан нь олны шүүмжлэлд өртөөд буй. Гэвч Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Хуулийн төсөлд тусгасан энэхүү заалтыг хасна, энэ заалт бол ажлын хэсгээс оруулж ирсэн санал” гэж сайд маань нүүрээ улалзахгүй худал хэлж орхисон юм.


Учир нь энэ хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд өргөн барьсан. Хуулийн төсөлд баруун хүрдтэй буюу “Приус” маркийн автомашиныг бүртгэхгүй байх заалт эхнээсээ л байсан гэсэн үг. Тодруулбал, хуулийн төслийн 23.7 дахь заалтад цагаан дээр хараар бичсэн байгаа. Угтаа бол Засгийн газраас, ялангуяа салбарын сайд Б.Энх-Амгалан өөрийн биеэр өргөн барьсан хуулийн төслөө боловсруулах шаардлага хэрэгцээ, тооцоо судалгаагаа хийсний үндсэн дээр боловсруулсан байх учиртай. Гэвч хэдэн өдөр хэвлэлээр бичигдэж, олны хэл амнаас айсан уу эсвэл үнэхээр буруу заалт оруулж ирсэн гэдгээ ухаарсан уу ямартай ч өөрийн боловсруулж оруулж ирсэн хуулийн заалтаа ажлын хэсэг оруулж ирсэн гэж худал хэлж, бусад руу буруугаа чихээд өөрийнхөө нэр хүндийг авч гарахыг оролдлоо. Энэ мэт У.Хүрэлсүхийн Засгийн газарт асуудлаа ойлгодоггүй сайд нар олон байх шиг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com