Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Хотын орлогч Д.Мөнхжаргалын ахиад нэг ашиг сонирхлын зөрчил илэрлээ

Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч буюу хотын даргын зургаан орлогчийн нэг Д.Мөнхжаргалтай холбоотой таагүй мэдээллүүд хөвөрсөөр байна. Тэрбээр түймэртэй селфидэж, ямар ажил эрхэлж байгаагаа гайхуулаад авснаар олны овоо хараанд өртөж, С.Амарсайхан даргыг нүүр хийх газаргүй болгосон. 

 

Тэрбээр нөхөр Р.Эрдэмдэлгэртэй хамтран хэд хэдэн компани байгуулсан бөгөөд өөрийн компани руу төсвийн мөнгийг “урсгадаг” гэсэн баримт олонд дэлгэгдээд буй. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах “Жаргалан гурав” цэцэрлэг нь 2016 оноос хойш улсаас хагас тэрбум төгрөгийн татаас авчээ. Орлогч Д.Мөнхжаргал НИТХ-ын төлөөлөгч болонгуутаа “Жаргалан гурав” цэцэрлэгтээ 2016 онд 117, 2017 онд 147, 2018 онд 193 сая төгрөгийн татаас улсаас “гулгуулсан” байх юм. Бас нэг баримт ил болсон нь мөн л түүний нөхөр Р.Эрдэмдэлгэрийн нэр дээр байдаг “Сансар” зусландаа 2016 онд нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулж, улсаас 4.5 сая төгрөг “идсэн” байна.


Тэгвэл энэ удаад орлогч Д.Мөнхжаргал нь бас л ашиг сонирхлын зөрчилтэй алхам хийсэн баримт ил боллоо. Тэрбээр хувьдаа хүүхдийн зуслантай байж нийслэлээс хүүхдийн зуслангийн газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлаар байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон нь асуудал болоод байна. Хүүхдийн зусланд хамгаалалтын бүс тогтоох НИТХ-ын тогтоолд “Хүүхдийн зуслангийн аюулгүй хамгаалалтын бүсийг 500 метр байхаар тогтоож, тус бүсэд дахин газар олгохгүй” байхыг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Энэ заалтаас харахад, Нэгдүгээрт. Д.Мөнхжаргал нь хувьдаа хүүхдийн зуслантай байж, газар тогтоох ажлын хэсгийг ахалсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхэд хүргэж байна. Хоёрдугаарт, уг тогтоолоор өөрийн эзэмшлийн зуслангийнхаа газрын хэмжээг томсгоод тогтохгүй газраа хэзээ ч алдахгүй баталгаажуулж авсан үйлдэл гэж хардаж болохоор байна.
Түүнчлэн уг тогтоолын танилцуулгад хүүхдийн зуслангийн эргэн тойронд 500-2000 ам метр хүртэл газрыг төрийн хамгаалалтад авах тухай тусгасан байгаа юм. Тэгэхээр орлогч бүсгүй төрийн хууль тогтоомж, түмний хүүхдүүдийн нэр барьж, 500-гаар тогтохгүй түүнээс ч том газартай болохоор санаархаж суугаа бололтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com