Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
С.Бямбацогт: УИХ-ын сонгууль товлосон хугацаандаа явна

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу?
-Өнөөдөр Засгийн газар сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль товлосон хугацаандаа явагдах байх. Бид Европын орнууд шиг, АНУ шиг коронавирусийг хяналтаас алдчихаагүй байгаа. Манай Улсад илэрсэн тохиолдлууд нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн, хяналтад байгаа учраас сонгуулийг нэн даруй хойшлуулах ёстой гэх асуудлыг ярихад эрт байна.
-Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуульдаа тусгана. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайланг хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Үүнтэй холбоотойгоор зайлшгүй батлах ёстой хэд хэдэн хууль байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Шүүхийн тухай хууль гэх мэт зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой хуулиуд байна. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа бүх хуулиа тэр хуульд нийцүүлж байсан. Түүн шиг Улсын Их Хурлын тухай хууль, түүний дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг яаралтай Үндсэн хуульд нийцүүлэх бол удахгүй болох ээлжит сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар маань Үндсэн хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болчихоод байна. Тиймээс энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд Улсын Их Хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах ёстой. Түүний араас Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Аудитын тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийх байх.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар огцрох уу?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Журмын тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр хуучин хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлж дуусах хүртэлх хугацаанд хуучин хуулийг дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Тийм учраас одоогийн Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад эрх зүйн зөрчил гарахгүй.
-Хаврын чуулган хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Дөрөвдүгээр сарын 06-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд хамгийн цаад талын хугацаа нь тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх болов уу. Хаврын чуулган энэ удаа 40-45 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тиймээс энэ богино хугацаанд түрүүн хэлсэн хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхээс гадна Хөгжлийн бодлогын тухай хуулиудыг батлуулах чиглэлээр манай байнгын хороо идэвхтэй ажиллана. УИХ, Засгийн газрын тухай хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэхгүй бол сонгуулийн дараа шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газар ажиллах эрх зүйн чадамжгүй болно.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com