Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ц.Баатархүү: Засгийн газар Нийслэлийн төсвийг 50 хувиар тасална

 НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, төлөөлөгч Д.Баттулга нар өчигдөр (2020.03.31) нийслэлийн төсвийн талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлж байгаа аж. Учир нь коронавирусийн халдвараас үүдэн хотын төсөв тасраад байгаа бөгөөд төсвөө тодотгох ёстой гэж үзэж байна. Нийслэлийн 2020 оны төсөвт нийт нэг их наяд 211 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөсөн. Орлогын бүрдүүлэлтийн 60 орчим хувийг зөвхөн ХХОАТ-аас бүрдүүлдэг онцлогтой. Гэвч Ерөнхий сайд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийн Орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж мэдэгдсэн нь нийслэлийн төсвийн 50 хувь нь бүрдэхгүй байх нөхцөл бүрдүүлж байна гэж үзэж байна. Орлого бүрдүүлэх эх үүсвэр нэгэнт тасалдах учир улсын төсөвт нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.8 тэрбум, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжгүй боллоо. Тиймээс Нийслэлийн төсвийг яаралтай тодотгож, гадаад дотоод томилолт зэрэг урсгал зардлуудаа танаж хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг царцаах шаардлагатай гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com