Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Төр улам данхайж, иргэдийг “чангалсаар”

Төр хүнд сурталтай, нүсэр том бүтэцтэй болоод ирэхээрээ улс орны хөгжил удааширч, хүний хөгжлийн хүчин зүйлүүд доройтож, амьдралын чанар буурдаг нь жам ёсны үзэгдэл. Ийм төртэй улс орнуудын улс төр, эдийн засаг хямарч, улмаар донор байгууллагуудын өрийн “угжинд” хошуу шунгадаг билээ. Өнөөдөр манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэмээх тун хатуу шалгуур босготой хөтөлбөрт хамрагдаад байгаа нь төрийн толгой хэт данхайсны л харгай. Төр бүхнийг мэдэгч, чадагч болсны гай юм. Тухайлбал, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүгд шахуу алдагдалтай ажилладаг тогтсон жишигтэй. Одоогийн байдлаар төрийн өмчит 100 гаруй үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байгаа ч бүгд төсвөөс татаастай. Өөрөөр хэлбэр үйлдвэрийн газар нэртэй “угжны хурга”, иргэдийн татварын мөнгийг сорж байгаа хэрэг. Үнэндээ үйлдвэр аж ахуйн нэгж нь ашиггүй ажилладаг атлаа дарга, удирдлага нь баяжиж хөлжин, шагнал урамшууллыг өөрсдөдөө баруун солго

йгүй тараадаг нь хоржоонтой. Ийм төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн захирлууд хамгийн багадаа 5-6 сая, дээд тал нь 25 сая төгрөгийн цалин урамшуулал авч байгаа.
Засгийн эрхийг авсан бодлого тодорхойлж буй хүмүүсийн харалган шийдвэр, алдаатай бодлогын золиосонд төсвийн тодотгол хийгээд л, татваруудаа нэмж, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нуруун дээрх ачааг улам нэмсээр байна. Жидү зээлийг өөрсдийн ах дүү хамаатан садандаа олгохоос эхлээд иргэдийн бизнес эрхлэх боломжийг УИХ-ын гишүүд булаасан байгаа боловч тэдэнд хариуцлага тооцоогүй. Эрх баригчид өөрөө өөрсдөдөө хариуцлага тооцуулахгүй байх алхмыг хууль хүчний байгууллагад нөлөөлөх замаар хийсээр. Ийн эдийн засгийн хүндрэл, албан тушаалтнуудын авлига хээл хахууль, хууль завхруулагчид, оффшорчид, жидүчтэйгээ тэмцэхгүй хэрнээ энгийн иргэдийнхээ бизнестэй “дайн” зарлаж улсын сүрийг үзүүлж байгаагаас нь харахад өнөөгийн төр айдас хүйдэс төрүүлэм аварга биет амьтан мэт төсөөлөгдөм. Гэтэл Төр өөрийн чиг үүргүүдийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар аль болох цомхон бөгөөд ухаалаг болох нь дэлхий нийтийн тогтсон жишиг болоод удаж буй. Өнөөгийн Монголын төр улам данхайж, үүний эсрэгээр нь явж байгаа нь эмгэнэлтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com