Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Хүү нь хар тамхины, өөрөө 90 сая төгрөгийн хэрэгт холбогдож байсан Г.Баясгаланг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг шинээр томилоод байгаа билээ. Шинэхэн томилогдсон цэцийн гишүүн Г.Баясгалангийн намтрын тухайд, хуульч мэргэжилтэй, хуульзүйн магистр зэрэгтэй аж. Тэрбээр Баянхонгор аймгийн прокурорын байгууллагаас ажлын гараагаа эхэлж өдгөө төрийн албанд 27 дахь жилдээ ажиллаж буй. Жирийн прокуроос цэцийн гишүүн болтлоо жирэлзтэл албан тушаал ахиж яваа тэрбээр Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашиж байжээ. Хамгийн сүүлд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон байна. Эндээс харахад, түүнд хашиж үзээгүй алба, хүрч үзээгүй суудал гэж үгүй бололтой.

 

Хамгийн сонирхолтой нь, Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болоход хамгийн их таарсан, ажлын туршлагатай хүн гэж төрийн түшээд өнгөрсөн баасан гаргийн чуулганы хуралдаанаар магтсан. Гэвч хачир дээрээ тийм ч нэр цэвэр нэгэн биш гэдгийг хэн ч хэлээгүй юм. Тэрбээр өнгөрсөн 27 жил төрийн хар хүний үүрэг гүйцэтгэхдээ улсаас 90 сая төгрөг шамшигдуулж, хүү нь урд хөршид хар тамхины хэрэгт холбогдсон гээд хоёр том асуудал үүсгэж байсан юм. Тодруулбал, одоогоос найман жилийн өмнө буюу 2011 онд түүний төрсөн хүү Б.Дэлгэрсайхан Малайзын нэгэн сургуульд суралцдаг байхдаа Малайзаас БНХАУ-руу явах замдаа их хэмжээний хар тамхи зөөвөрлөж байгаад хил дээр баригджээ. Хар тамхины хэргээр цаазын ялтай урд хөршид Б.Дэлгэрсайхан нь ял эдэлж байгаад ялтан солилцох гэрээгээр Монголд ирээд суллагдсан гэсэн сураг гарсан юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болоод буй Г.Баясгалан нь өөрийнхөө төрсөн хүүг хатуу ялын бодлоготой харийн шоронгоос Монголд авчирч сулласан байж болзошгүй байна. Энэ тухай Г.Баясгалангаас тодруулахад “Тийм зүйл байхгүй” гэснээс өөр юу ч хэлээгүй. Монгол Улс ялтан солилцох гэрээгээр олон иргэнээ авах сонирхолтой байдаг ч энэ нь ярвигтай байсаар ирсэн юм. Харин яагаад дарга нарын хүүхдүүд ногоон гэрлээр ийнхүү ялтан солилцох гэрээгээр ирээд суллагдсан бэ гэдэг асуудлын гол болоод буй. 

 

Дараагийн нэг асуудал нь, 2013 онд Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нь Төрийн банкны ТУЗ-ийн зургаан гишүүний нэгээр мөн ажиллаж байсан бөгөөд эдгээр хүмүүс хуйвалдаж, Төрийн банкнаас нийт хоёр тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, Хууль зүйн яамны ТНБД асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг банкны тус бүр 90 сая төгрөг “идсэн” хэрэгт сэжигтнээр татан шалгаж байсан билээ. Дээрх ТУЗ-ийн гишүүд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах, дүү нартаа зургаан хувийн хүүтэй орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг өөрсдөдөө урамшуулал нэрээр олгож, завшсан байж болзошгүй хэргийг Төрийн банкинд хийсэн санхүүгийн шалгалтаар илрүүлсэн. Гэсэн ч нэр бүхий “том” хүмүүсийн холбогдсон эл хэрэг илэрчхээд байсан атлаа эцэстээ замхарч, хэрэгсэхгүй болгосноор дууссан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com