Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Буян”-гийн Жаргалсайхан “Шинэ эвсэл”-ийнхэнд мадлуулах уу?

Б.ЧИМЭГ

 УИХ-ын сонгууль ойртож, Монголын олон улс төрийн намууд нэг дээвэр дор нэгдэж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” “Зөв хүн Электрад эвсэл” “Шинэ эвсэл” зэрэг нэлээн хэдэн эвсэл өрсөлдөхөөр бэлтгэж байна. Эдгээр эвслүүдээс “Шинэ эвсэл” нэлээн анхаарал татахуйц хэмжээнд яригдаж байгаа нь сонгуульд ялах магадлалтайдаа ч биш зорилготойгоор бусдын гар хөл болж оролцох гэж байгаагаараа анхаарал татаж байна. Шинэ эвслийн тэргүүн Ж.Батзандан, Л.Болд нар эвсэлдээ “Буян”-гийн Жаргалсайханыг татан оруулахаар болсон байгаа. Гэвч хэрэг дээрээ Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг дэмжих тохиролцоогоо хэдийнэ хийчихсэн сурагтай.
Тэдний дунд тохиролцоод байх асуудал ч бага. МАНАН дэглэмийг буулгасан гэдэг хийрхлээрээ энэ сонгуулиар гоёж, хамтдаа хөтлөлцөн өрсөлдөнө. Тус тусынхаа тойрогт бие биенийхээ байгуулсан гэх гавьяа, цаасан малгай хоёроор гоёх нь тодорхой. Харин Ж.Батзандан, Л.Болд нар яагаад ч юм “Буян”-гийн Жаргалсайханыг Т.Аюурсайханы нэр дэвших Чингэлтэй, Л.Оюун-Эрдэнийн тойрог Хэнтий, Х.Нямбаатар өрсөлдөх Сонгинохайран руу цөлөхөөр ятгаж байгаа сурагтай.
Сүүлийн үеийн мэдээгээр “Буян”-гийн Жаргалсайхан Чингэлтэй дүүргийг сонгож, Т.Аюурсайхантай өрсөлдөхөөр шийдэж яваа гэнэ. Тохиролцсон ёсоор Ж.Батзандан, Л.Болд нар сонгуулийн халуун цэг дээр “Буян”-гийн Жаргалсайханыг биш Т.Аюурсайханыг дэмжинэ. Энэ бүлэглэлийн шахалтад “Буян”-гийн Жаргалсайхан тэсэх нь юу л бол. Үйл явдлын дараа, УИХ-ын сонгуулийн дараа “Буян”-гийн Жаргалсайхан харин Ж.Батзандан, Л.Болд нарт агсан тавьснаар ялагдлын гомдлоо тайлах болов уу.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com