Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ч.Содномцэрэн: Хуулийн дагуу бид сонгуулиа зохион байгуулах үүрэгтэй

 Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Ирэх долоо хоногт хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж "Болзошгүй бэлэн байдлын төлөвлөгөө"-г яаралтай хэлэлцэн батална. Үүгээр үүсээд буй онцгой нөхцөлд сонгууль явуулах тодорхой заалтуудыг оруулж өгнө.

 Саналыг хэрхэн авах вэ, санал авах байрыг нэмж болох уу, иргэдийг нэг дор олноор цугларуулахгүй хэрхэн зохион байгуулах вэ гэх зэрэг судалгаануудыг хийнэ.Үүний дараа саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгууль хойшлох эсэх асуудлыг ихэд сонирхож байна. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Хуулийн дагуу бид сонгуулиа зохион байгуулах үүрэгтэй. Иймээс эрх бүхий байгууллага зогсоох шийдвэр гаргаагүй нөхцөлд бид сонгуулиа явуулна.

Болзошгүй бэлэн байдлын төлөвлөгөөний зардал нь сонгуулийн зардлаас тусдаа. Сонгуулийн зардалд өөрчлөлт орохгүй.

Манай улс сонгуулийг цахим хэлбэрээр явуулах асуудлыг 2012 оноос хойш ярилцаж байгаа. Өнөөдөр дэлхийн томоохон орнууд ч мөн судалж эхэлсэн байна. Цахимаар явуулъя гэвэл эхлээд цахим сонгуулийн тухай хуультай болох хэрэгтэй. Дараа нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Цахим сонгуулийн хороог байгуулах хэрэгтэй.

Хуульд сонгуулийн тов гараагүй бол хойшлуулах боломжтой гэж заасан. Товлогдсон тохиолдол хойшлуулахгүй, зөвхөн зогсоодог” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com