Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрх баригчид аа, иргэдээ дэмж, дэмжихгүй бол “зайл”

 Монгол хүнд ганцхан чанар бий. Болж л байвал өөрөө хийхийг хичээдэг. Энэ нь дэлхий нийтэд танигдаж үнэлэгдсээр ирсэн. Гэтэл өнөөдөр өөрсдөө хийх гээд чадалгүй, боломж бололцоогүй болжээ. Ийм л болохоор төрөөс дэмжлэг хүсч байна гэж удаа дараа аж ахуйн нэгжүүд хэлээд байгаа юм шүү дээ. Хүн амьтны судсаар цус гүйдэг бол улсын эдийн засгийн судсаар мөнгө гүйдэг. Өнөөдөр манайд, монгол хүний судсаар хүчирхэг цус гүйвч, түрийвчээр нь мөнгө гүйхээ больчхоод байна.
Ийм л болохоор Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Эдийн засгийн хүндрэлийн үед хүн бүрт нэг сая 242 мянган төгрөг олгох ёстой” гэсэн мэдээлэл хийсэн. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөг хүртэл албан ёсоор хариу өгөөгүй.
О.Магнай “Би Засгийн газар бэлэн мөнгө тараахын эсрэг үзэлтэй. Гэвч өнөөдөр дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг эргэлтгүй болж байна. Иймд улс орон бүр өөрийн авч чадах арга хэмжээг авч байна. Тэр нь улс орондоо мөнгөний нийлүүлэлт хийх замаар эдийн засгаа дэмжиж байна. Тийм учраас иргэн бүрт нэг сая 242 мянган төгрөг өгөх ёстой гэсэн санаачилга гаргаж байна. Монголчууд бэлэн мөнгө авч сурсан. Гэхдээ бэлэн мөнгө аваад баларсан удаа бий. Гэвч өнөөдөр бэлэн мөнгө өгөх нь цаг зуур, эдийн засагт цус сэлбэх асуудал болоод байна” хэмээн мэдээлсэн. Тэр бас УИХ-ын хаврын чуулган эхлэх үед энэ асуудлыг шийдэх ёстой хэмээн тусгажээ. Гэвч эрх баригчид өнөө маргаашаа аргацаасан бодлого хэргжүүлсээр таг чиг байна.
Манайхаас бусад орнууд хүнээ, эдийн засгийн ноён нуруу болсон жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжиж байна. Аргагүйн эрхэнд ард иргэддээ мөнгө тарааж эхэлсэн. Харин манайд ЖДҮ-чин УИХ-ын гишүүд юу ч болоогүй, яагаа ч үгүй юм шиг аашилж байна. Бусад улс орнууд ард иргэдээ ингэж дэмжиж байна.
Монгол нутагт хайруу хүйтэн өвлийг даваад хүн малын зоо тэнийх улирал эхэлж байгаа ч дэлхий нийтийг хамарсан “Covid-19” хэмээх цар тахал дэгдэж хамаг л хөл хөдөлгөөн, бизнесийг хааж боон хэцүү байдалд орууллаа. Үүнийг даван туулах гэж, бизнесийн салбараа ард иргэдээ дэмжихээр улс орнууд өөр өөрийн арга хэмжээ авч байгаа нь энэ.
У.Хүрэлсүхийн засгийн газар ард иргэдээ дэмжиж нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын зургаан сараар авахгүй гэснийгээ нэг их том дэмжлэг мэтээр бодож сүр дуулиан болгож байна. Нэгдүгээрт, өнөөдөр монголд ажилтай хүн хэчнээн билээ, ажилгүй нь хэд билээ. Огтоос ажил орлогогүй, цалингүй хүмүүс энэ хөнгөлөлтөд өртөх үү. Хоёрдугаарт, монгол хүний дундаж цалин хэд билээ. Статистикийн газрынхны гаргасан 1.2 саяын дундаж цалин чинь УИХ-ын гишүүдийн цалин, Эрдэнэт үйлдвэрийн дарга даамлуудын цалинг цэвэрлэгчийн цалинтай нэмээд дундажлахад л гардаг болохоос биш ийм цалинтай хүн тун цөөн. Тэдний НДШ, Татварын хөнгөлөлт хэдэн төгрөг болох вэ. Ёстой талх сүү авах хэмжээний л мөнгө гарна. Түүгээр хуримтлал юм уу, жижиг үйлдвэрлэл эрхэлнэ гэвэл даанч худал. Гуравдугаарт, энэ хүнд үед айл өрхийн амьжиргааг залгуулж, нэг хоёр боловч хүнийг ажлын байртай болгох ёстой Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээлийг нь УИХ-ын гишүүд, тодруулбал МАН-ын гишүүд цөлмөчихсөн болохоор бизнес эрхлэгчид, ард түмэн ягтаа тулаад байгаа нь энэ. Дөрөвдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэл, татварын тэр хөнгөлөлтийг У.Хүрэлсүхийн бүрдүүлсэн өнөөдөр бидний татварын мөнгөөр цалин орлоготой байгаа бүх шатны засаглалын МАН-ын гишүүн албан тушаалтан, цүнх баригчдад л илүүтэй хүртэнэ. Харин өнөөдөр бараа нь зарагдахгүй болчхоод барайж зогсоо Нарантуулын наймаачинд У.Хүрэлсүхийн энэ хөнгөлөлт ёстой “түй” ч тус болохгүй.
Ийм нөхцөлд эрх баригчдын, У.Хүрэлсүхийн засгийн газрын үзүүлээд байгаа дэмжлэг хэнд хэдий хэрийн нэмэр болох нь юу л бол...
Энэ бүгдийг дурдсан нь эдийн засгийн өнөөгийн хямралтай холбоотой. Нэг жишээ дурдъя. Мянгат малчин н.Дорж энэ хавар 300 төл хүлээж авна. Төлийн гарзгүй ажиллахыг хичээнэ. Үүний тулд 30 төлийг угжих байх. Тэр нь харангадаж үхэхээс аварсан сэтгэл. Бас бүрэн мэнд бойжуулчихвал өөрт нь өчнөөн мөнгө төгрөг олж ирнэ гэсэн сэтгэл. Тэгэхээр Монгол Улсын хөгжил мянгат малчны сэтгэл, бодол, зүтгэлээс эхтэй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ жишээг Монгол Улсын өнөөгийн байдалд аваад үзье.
Монгол Улсын хүн ам гурван сая. Мянгат Доржийнх бол үүнтэй жишихэд өчүүхэн асуудал. Уг нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж ЖДҮ-дсэн, концесстсон, тендерчин энэ эрх баригчдад сэтгэл байвал гурван сая хүнийг бүлтийлгээд аваад явах чадал, чансаа бол бий.
Уг нь У.Хүрэлсүх гадны тэргүүнүүдийг дуурайх хоббитой, үүгээрээ попордог хүн сэн. В.Путиныг морь унавал морь унаж, буу үүрвэл буу үүрч, загас баривал загас барьж, шалдалбал шалдалдаг нь хаана байна. Тэгвэл тэр В.Путин чинь гурав хүртэл насны хүүхэдтэй айл хүүхэд тус бүрт нь 5000 рубль өгөхөөр шийдчихлээ.
Монгол Улсын эдийн засаг, монголын иргэн миний түрийвчээр мөнгө гүйхгүй байна. малчид нэг кг ноолуураа 100 мянган төгрөгөөр зар төр зохицуулна гэсэн хаана байна. Хот суурин газарт нөөцийн махыг тэр дундаа хамгийн их эрэлт хэрэгцээтэй үхрийн мах ямар үнэтэй болов. Үхрийн нэг кг мах 10 мянган төгрөгт хүрч. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд махны дээд үнэ 6000 төгрөгөөс давах юм бол хар толгойгоороо хариуцна гэсэн яасан. Өнөөдөөр Ч.Улаан сайд буурал толгойтой болохоороо тоохгүй сууна уу...
Мах магнаг болж махны үнэ тэнгэрт хадаж байгаа энэ үед У.Хүрэлсүхийн татвар, НДШ-ийн хөнгөлөлт мөнгөөр хэд гуравхан кг мах аваад л өнгөрөхөөр болчхоод байна.
Ийм л болохоор эрхэм О.Магнайгийн хэлээд байгаа мөнгө өнөөдөр хүн бүрт, айл өрх бүрт, цаашлаад монголын эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй байна. Энэ мөнгө иргэн бүрийн гараар дамжин монголын эдийн засагт донорын цусан сэлбэг болон эргэлдэж иргэн, айл өрх, бизнесмен хэсэг хугацаанд амьсгаа авна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com