Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх ёстой

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ "АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ. 2020 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийг хянах, ялангуяа экспорттой холбоотой эдийн засгийн чухал арга хэмжээнүүд болон Засгийн газар болон төсвийн байгууллагуудын явуулсан үйл ажиллагааг хянах ажлын хэсгийг Төсвийн зарлагын дэд хорооны дарга З.Нарантуяагаар ахлуулж байгуулахаар боллоо. Саналыг УИХ-ын Тамгын газарт хүрүүлсэн. 

Хоёрдугаарт, Засгийн газрыг энэ Лхагва гарагийн хуралдаанаар АН-ын зөвлөлөөс санал авахаар хүргүүлээд байгаа эдийн засгийн яаралтай арга хэмжээ авах тогтоолын төслийг хэлэлцэж хариу өгөх шаардлага явуулж байна. 

Гуравдугаарт, гадаадад амьдарч, сурч байгаа иргэдийн асуудалд ямар арга хэмжээ авах талаар ойрын үед хэлэлцэнэ. 

Дөрөвдүгээрт, НӨАТ-ын 10 хувийн татварыг таван хувь болгох асуудлыг хэлэлцсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр миний бие НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед НӨАТ-ыг буулгах нь иргэн бүрт хүрэх чухал арга хэмжээ юм. 

МАН-ын зарим гишүүн НӨАТ-ыг 10 хувь хэвээр байлгаж, буцаан олголтыг долоон хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Энэ бол амьдралд ялангуяа суманд огт хэрэгжихгүй. 

Тиймээс НӨАТ-ын татварыг таван хувь болгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлага бий болоод байна" гэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com