Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Иргэд: Жигшмээр, зэвүүцмээр Ц.Нямдорж огцор

- Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр ГХЯ-нд ажиллаж байхдаа 70 кг хар тамхины хэрэгт орсон Б.Баттүшигийг дипломатаар томилжээ-

 

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан таван гишүүнийг яллагдагчаар татсан ч түүнийг албан тушаалаас нь буулгаснаар энэ асуудал тэгсхийгээд намжсан. Засгийн газрын сайд нар 10 сая ам.доллар, 1.2 сая еврогийн хэрэгт орооцолдчихоод байхад салбарын сайд нь таг дүлий мэт амаа хамхиж суугаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгон бууруулж, улмаар Ц.Нямдорж сайд хамсаатнууд болох “Алтжин” компанийн захирал Г.Алтан, Жастын Ш.Батхүү нарыг хэргээс мултлахаар улайрч байна. Засгийн газрын аливаа шийдвэрийг хэлэлцдэг Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар хэнээс ч хараат бус ажиллах ашиг сонирхлын зөрчилтэй хуулийг өнөөдрийг хүртэл хуульчид эсэргүүцсээр байхад салбарын сайд нь УИХ-аар батлуулчихсан. Энэ мэтчилэн тоочоод байвал монголын төрд, ялангуяа хуулийн салбарт өвгөртлөө буюу 22 жилийн турш ажиллаж буй Ц.Нямдорж сайдын дур мэдэн шийдсэн онц ноцтой олон асуудал хөвөрнө. 


Тиймээс өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд олон иргэд лоозон барин жагсч, эсэргүүцлээ илэрхийлэн шударга гэгддэг сайд Ц.Нямдоржийг нэн даруй огцрохыг шаардан шаардах бичиг хүргүүллээ. Энэ үеэр хуулийн салбарын сайд гэсэндээ тэрбээр иргэдийнхээ эсрэг дөрөв, таван машин дүүрэн цагдаа нарыг урьдаас бэлтгэж, гэрээсээ хөөж байгаа мэтээр яамныхаа гадна талбайгаас зогсолтгүй хөөж туун, микрофон, чанга яригч зэргийг нь унтраахыг завдаж байлаа. Иргэн Т.Энхсайхан “Төрийн дээр зайдлаад суусан авлигачид, хулгайчид өөрсдөдөө зориулж хууль баталдаг боллоо. Тэд хуулийн хамгаалалтад орж, харин ард түмнийг хуулиар далайлган мөлхүүлж байна. Тиймээс тэмцэхээс өөр арга бидэнд үлдсэнгүй. Ц.Нямдорж сайд хуулийн салбарыг 22 жил толгойлохдоо харгис, бурангуй нийгмийг бүтээлээ. Хэдэн жилийн өмнө хулгайгаар хууль засч байгаад баригдаж, арга хэмжээ авхуулж байсныг бид мартаагүй. Ийм хүнийг үеийн үед хуулийн салбарын сайдаар залаад байх юм уу. Ш.Раднаасэдтэй хавсарч, авлигын хөөн хэлэлцэх хугацааг батлуулж, үр дүнд нь МХЕГ-ын хэдэн тэрбум төгрөгийн авлигын гэмт хэрэгтнүүд суллагдлаа. Удахгүй Жастын Ш.Батхүү, Г.Алтан нар энэ хуульд хамрагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болох гэж байна. Эдгээр хүмүүс бол Ц.Нямдоржтой хамтарч “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийдэг дотны найзууд. Энэ тэгээд шударга ёс уу. Хуулийг завхруулж, мафийн тогтолцоо үүсгэсэн сайдыг жигшин зэвүүцэж байна. Ц.Нямдорж гэдэг хүнд монголын ард түмний эрх ашиг ямар ч хамаагүй юм байна” гэв.


Мөн энэ үеэр нэг ноцтой зүйл хэлсэн нь, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байхдаа 70 кг хар тамхи Германаас Турк улс руу албаны машинаар зөөж яваад баригдсан дипломатич Б.Баттүшигийг томилсон гэсэн мэдээлэл байлаа. Ингээд иргэд огцруулах шаардлагаа Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдад хүргүүлсэн юм. Мөн шаардлагын хариуг автлаа тус яамны гадна талбайд жагссаар байх болно гэдгээ иргэд хэллээ.

 

Шаардлагад,
-Монгол Улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан. Монгол улсын иргэн бүр гэмт халдлагаас хамгаалуулах, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй. Үндсэн хуулиар тунхагласан энэ эрхийг хамгаалах үүргийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж албан тушаалтны хувьд хүлээдэг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж таван асуудлаар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.
Энэ талаар Ц.Нямдорж өөрөө УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Ц.Нямдорж УИХ-аас баталсан хуулийг засч, Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож УИХ-ын даргын албан тушаалаас огцорч байсан. Монголын төрийн түүхэнд Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож огцорсон анхны хуульч.
Тэр Эрүүгийн хуулиас гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “хулгайлж” авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудад хуулийн цоорхойг санаатайгаар үүсгэж “өршөөл” үзүүлэв. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хөндсөн УИХ-ын гишүүнийг энэ асуудлыг ярих юм бол амь насанд чинь аюултай шүү гэж ил тодоор дарамталсан. Энэ бол Хууль зүйн сайдын хувьд байж болохгүй үйлдэл юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр санал ирүүлээд удаж байна. Тэр “хав” дарж, хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Тэр үнэхээр “Хуулийн мэргэшсэн хулгайч” болжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь,
-Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас Засгийн газрыг гаргах асуудлыг санаачлан хөөцөлдөж, хууль батлуулан эрх зүйт төр, Үндсэн хуулиар тунхагласан засаглалын эрх мэдлийн тэнцвэртэй байдлын эсрэг үзэл санаатай, эрх мэдэлд дурлагч Хууль зүйн сайд гэдгээ тод харуулсан.
-Ц.Нямдоржийн хүүхэд Н.Анхбаяр нь Австрали улсад Элчин сайдаар томилогдсон. Н.Анхбаяр нь төрийн сангийн зээлээр Шинэ Зеланд улсад сурч, Эрдэнэт үйлдвэрт хоёр тэрбум төгрөгийн шахаа хийж байсан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиралтай ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрч, төрийн мөнгөөр тансаг зэрэглэлийн Лeксус 570 маркийн шинэ машин худалдан авсан. Мөн хоригдлуудаар хувийн сууцаа бариулсан, хувийн сууцыг нь барьж байсан хоригдол унаж амь насаа алдсан хэрэг гарсан.


-ЖДҮХС-гийн зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийг хэзээ ч уучлахгүй гэж ярьж байсан ч өнөөдөр өмгөөлөн хамгаалагч нь болсон гээд ашиг сонирхлын ноцтой зөрчилтэй.
-2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид хуульч эмэгтэй амь насаа алдсан явдал нийгмийг цочроосон.
-Тус яамны харьяа Хил хамгаалах Ерөнхий газрын Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн байлдагч Э оргож амиа хорлосон, мөн Зам тээврийн яаманд хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан.
-Дорноговь аймгийн Зүүнбаян суманд Цэргийн 336 дугаар ангийн 19 настай байлдагч А амь насаа алдсан, Нийслэлийн томоохон дүүргийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан ажлын байрандаа халдлагад өртсөн, УИХ-ын гишүүн агсан төрийн ордонд амь насаа сэжигтэйгээр алдсан.


-Увс аймгийн цагдаагийн газрын хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн гээд Монгол улсад онц хэрцгий гэмт хэрэг удаа дараа гарч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирлээ. Төрийн ордонг шүүхийн танхим болгож хувиргасан анхны Хууль зүйн сайд болж, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж байна. МАН-ын УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт цагдаа ард иргэдтэйгээ хамтарч гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг хэрэгжүүлнэ, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгана гэж заасан ч эсрэгээр нь хэрэгжүүлж байгаа, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com