Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АН-ын залуусын шинэ түрлэг гарч ирлээ

 Ардчилсан Намын шинэхэн генсек Ц.Баатархүү хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхдөдөө, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан, 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байгаа аж. Энэ нь хамтарч эвсэхийн нэр биш, ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэх, эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоохын тулд хамтдаа нэгдэхийг уриалсан хэрэг юм. 2020 оны сонгуульд Ардчилсан нам эв нэгдлийг эрхэмлэнэ. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй хэмээн тус намаас мэдээлсэн. Ардчилалд залуу халуун насаа зориулсан партизануудаа, алдаа гарган намаасаа гарсан, гомдол тээн өөр намд орсон, өөрийн гэсэн нам байгуулсан ардчиллын төлөөх бүхнийг энэхүү нэгдэлдээ багтахыг урьжээ. Ардчилсан нам үзэл санаагаа тунхаглаж, намын дүрмээ шинэчилж, бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, анх удаа санхүүжилтээ шилэн болгож, залуусаар цус сэлбэж байна. Нэр дэвших эрх авч чадахгүй нь гэж таамаглаад нам руугаа нулимж байгаа М.Чимэддорж, Д.Мөнх-Эрдэнэ нарыг эс тооцвол энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн дал гаруй хувь нь идэр насны залуу.
Цоо шинэ залуусаар цус сэлбэж, намыг фракцаас ангид болгож, тэрний хүн, энэний хүн гэсэн нэр хоч өгөлгүй алгаа тосон хүлээж авч байгаа нь сайшаалтай юм. Нэг ёсондоо Ардчилсан намын дарга С.Эрдэнэ залуу боловсон хүчнээр эгнээгээ тэлж, цоо шинэ өнгө төрхийг гаргаж ирэхээр зорьж байгаа нь илт.
Өөрсдийнхөө гар хүрч, нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуульдаа Засгийн газрын гишүүдийн дөрөв нь л давхар дээлтэй байхаар хуульчлаад тэр нь ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжихээр байхад л Засгийн газраа огцруулахгүйн тулд арга чарга хайж, Үндсэн хууль зөрчих юм яриад байгаа эрх баригчдын алдаатай бодлогыг хуульч Ч.Өнөрбаяр тууштай, хатуухан эсэргүүцэж, зарчим ярьж байгаа. Харин саяхан намын дотоод ажлын голыг нугалдаг хүнээр Ц.Баатархүүг сонгосон нь нүдээ олсон сонголт байв. Тэрээр саяхан АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хариуцлагатай ажил үүргийг гүйцэтгэхээр болсон. Нүдээ олсон зөв шийдвэрийг АН-ын намын дарга С.Эрдэнэ гаргаж байгааг энэ мэт жишээнээс харж болно. 2017 онд АН “Монголоо сонсъё” аян зохион байгуулсан. Энэ хүрээнд бүх сум, хороодод намын Үндэсний бодлогын хорооны гишүүд уулзалт зохион байгуулсан байдаг.
Сонгуульд АН-аас нэр дэвшигч өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх, хөрөнгө орлогын мэдүүлэг бусад мэдээллээ үнэн зөв мэдээлсэн байх зэрэг хуулиар тавигддаг үндсэн шаардлагуудыг хангасан байх болзол тавигдана.
Хоёрдугаарт, намын үйл ажиллагааны оролцоо, манлайллыг харгалзахаас гадна олон нийтийн дэмжлэг, нийгэм дэх рейтинг, нэр хүнд нь ямар байна зэрэг олон талын шалгуур тавьж судалгаагаар шийдэх аж. Харин энэ болзол шаардлагад нийцээгүй, нөхөрлөж явсан нөхдийнхөө итгэж ярьсныг бичлэг хийн нийтэд задалдаг, намдаа мөнгө тушаалаа гэж уурсан гашуудаж, түгжилдэхийг бол насны залуу, намбаны байдлыг үл харгалзан орхиж, цааш бодлогын шинжтэй, асуудалдаа анхаарлаа хандуулаад явах нь тодорхой болжээ. Намын төлөөлөн удирдах байгууллагын гишүүд сонгуулийн жил намынхаа санхүүжилтийн асуудалд хувь нэмрээ оруулъя, хэн нэгэн олигархи, хөрөнгөтэй нэгний халаасанд намаа оруулахгүй байя гэдэг үүднээс гишүүдийн татвараар үйл ажиллагаагаа санхүүжүүлж сонгуульд оролцдог жишиг тогтооё гэсэн олонхын шийдвэр гарсан. Түүнээс эрх баригчид шиг ЖДҮХС-гийн мөнгөөр намаа санхүүжүүлье гэсэнгүй. Өнөөдөр намын дарга С.Эрдэнэ рүү ҮБХ-ны татвараа төслнийхөө төлөө Д.Мөнх-Эрдэнэ уурсан дайрч, харамсан гашуудах нь юуны учир вэ. Өрсөлдөгч намын удирдлагуудтай нутаг нуга хэмээн сүжирч, даалгавар биелүүлж яваа юм биш биз.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com