Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
УИХ дахь АН-ын зөвлөл Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ "Цар тахлын үед аж ахуйн байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Ялангуяа манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний борлуулалт жигдэрч чадаагүй байна. Үндсэндээ төсөвт өнөөдрийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдалд орхоор байна.

Бид тайвширч болохгүй. Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж. Энэ шийдвэрүүдийг гаргахдаа сайн бодолцох хэрэгтэй.

Ардчилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачлагыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутнаас коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгааг харууллаа. Тиймээс нэн тэргүүнд гадаадад сурч буй оюутнуудынхаа эрүүл мэнд, амьд явах эрх, амжиргааны баталгааг шийдэх санхүүгийн эх үүсвэрийг хангах ёстой" гэв.

Мөн тэрээр Их хурлын дарга төсвийн зарим нэг эрхийг засгийн газарт шилжүүлэх тухай мэдээлсэн. Үндсэн хуулиар УИХ-ын бүрэн эрхэд хамаарагддаг зүйлийг хэн нэгэн засгийн газарт шилжүүлэх ямар ч эрх байхгүй гэдгийг онцолсон юм. 

 Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж буй шаардлага: 

  • Эрүүл мэндийн зардлын төсвийг тусгайлан баталж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих, уушиг амьсгалын замын эрүүл эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалтыг нэмэгдүүлэх
  • Гадаадад байгаа оюутнуудад яаралтай дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, 
  • Цар тахлын улмаас ажлын байраа алдсан иргэдэд сар бүр амьжиргааны доод түвшингээс багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэг төрөөс үзүүлэх 
  • Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэдийн үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх
  • Үр ашиггүй зардал болон хөрөнгө оруулалтыг танах
  • УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх 5 багц 38 арга хэмжээ бүхий тогтоолын төсөлд Засгийн газар яаралтай санал дүгнэлтээ өгч УИХ-аар хэлэлцэх зэрэг долоон шаардлага багтаж байгаа аж.   
  •                                                                                      
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com