Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Д.Эрдэнэбат: Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийг шийдэхгүй бол хүнсний дутагдалд орох вий

 УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр (2020.04.16) мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж буйгаа танилцуулсан. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат шаардлага хүргүүлэхийн өмнө ААН, иргэдийн дунд үүсээд байгаа онцлох гол анхаарах зүйлүүдийг дахин сануулж хэлэх нь зүйтэй байх хэмээв. Тэрбээр “Экспортын бүтээгдэхүүний борлуулалт сүүлийн хоёр сарын хугацаанд тасарч, төсвийн орлого улам хүндэрч байгааг эрх баригчид төдийлөн ярихгүй өнгөрөөж байна. Ялангуяа нүүрсний борлуулалт өнөөдрийг хүртэл жигдэрч чадаагүй, гарч байгаа машины тоо, экспортын хэмжээ нэмэгдэх найдвартай хандлага байхгүй байгааг дахин анхааруулах ёстой байх. Өнөөдрийн байдлаар төсөвт 300-аад тэрбумын дутагдал алдагдал үүсээд байна. Гол анхааралтай ажиллах ёстой төрийн байгууллагууд бол, ГХЯ, УУХҮЯ гэж харж байна. Ер нь энэ цар тахлын үед ААН байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Бид цаашдаа эдийн засгийн нөхцөл байдалд зайлшгүй анхаарах ёстой. Одоо авч буй арга хэмжээ үр өгөөж муу байгааг онцолмоор байна. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдалд орж, хүнсний дутагдалд орох вий гэсэн болгоомжлолтой байна. Мөн иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Бид тайвширч болохгүй. Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж. Үүнийг сайтар бодолцох хэрэгтэй. Яарч хөнгөн шийдвэр гаргах цаг биш.
Ардчилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачилгыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутан нэг дор халдвар авч, тэднээс коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгааг харуулж байна. Коронавирусийн халдварын тархалтын эсрэг багц хууль боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ардчилсан намын зөвлөлд энэ асуудлыг танилцуулаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга хүртэл хариуцлагагүй хандаж, төсвийн зарим нэг эрхийг Засгийн газарт шилжүүлэх тухай хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үндсэн хуулиар УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зүйлийг Засгийн газарт хэн нэгэн шилжүүлэх ямар ч эрх байхгүй гэдгийг онцолмоор байна. УИХ-ын дарга хийх ёстой зүйлээ хийх нь чухал, түүнээс их хурлын гишүүдийн өмнөөс Үндсэн хууль зөрчсөн мэдэгдлийг хийж огт болохгүй" гэв. УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн шаардлагад “Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг эрх баригчид хариуцна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com