Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Эрдэнэ: Ардчилсан нам хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэнэ

 Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өчигдөр (2020.04.20) тохиож байна. Тэрбээр, өнөөдөр амьд сэрүүн байсан бол 58 нас хүрэх байжээ. Энэ өдрийг тохиолдуулан АН-ын удирдлага гишүүд дэмжигчид болон С.Зориг агсны гэр бүл, төрөл төрөгсөд нь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Тэгвэл энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ талийгаачийн зүтгэж явсан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардчилсан нам цаашдаа зүтгэнэ гэдгийг мэдэгдэв. С.Эрдэнэ дарга хэлэхдээ “Тун удахгүй Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо.

Гэвч Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл алга болжээ. Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг дарамталдаг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь халдаж, бүр биед нь хүртэл халдаж байна. Энэ жил гэхэд л хамгийн олон сэтгүүлч Зөрчлийн хуулиар дуудагдсан байна. Тиймээс энэ бүхний эсрэг Ардчилсан нам тэмцэнэ. Сэтгүүлчийг одоо Эрүүгийн хуулиар яллахаар болж, эрх зүйн орчныг дордууллаа. С.Зориг агсны хийсэн, гүйцэтгэсэн үүрэг асар их юм. 1990 оны хүнд хэцүү цаг үед ардчилсан хөдөлгөөнийг удирдаж, зөв зохион байгуулж, нийгмийг өөрчилсөн хувьсгалыг удирдан зохион байгуулна гэдэг хэн хүнд заяасан зориг биш. С.Зориг бол ардчилсан хувьсгалд асар их үүрэг гүйцэтгэсэн хүн. Олон арван найз нөхдийн хамт ардчилсан хувьсгалыг амжилттай зохион байгуулж, өнөөгийн шинэ нийгмийг бий болгож чадсан” хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com