Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ дах Ардчилсан намын зөвлөлийн саналыг хуулийн төсөлд тусгахыг шаардана

 УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар зөвлөлийн гишүүд болон намын удирдлагууд УИХ-д өргөн баригдаж буй коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцсон байна. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад онцгой анхаарч, авч хэрэгжүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан таван багц 38 санал, УИХ, Засгийн газарт хүргүүлсэн зургаан саналыг уг хуульд оруулах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.  Мөн энэхүү өргөн баригдсан хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэж зөвлөлийн гишүүд онцолжээ. Зөвлөлөөр хэлэлцсэн хоёр дахь асуудал  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн  Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн төслүүд байв. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Аудитын байгууллагын бие даасан байдлыг  бүх түвшинд хангах, төрийн албаны аудитын тухай асуудлыг тодорхой тусгахад анхаарах шаардлагатай гэв. Энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч нэгтгэсэн саналаа хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнээс гадна  хурлаар цаг үеийн байдлаар Ардчилсан намын удирдлагуудын мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд сонссон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com