Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
МАН ЖДҮ-чдээсээ ганцханыг агнав

 ЖДҮ-чдийн сэтгэлээр бас, тэдний хөрөнгө дээр босч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн гоё мэдэгдэл хийсэн. Тэрбээр ЖДҮ-чдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж зоригтой зарласан. Энэ нь мэдээж. Яах аргагүй МАН-ынхан нэр хүндээ туйлдаа хүртэл алдсан учраас. Иймд нэр хүндээ өргөх гэж өнөөгийн эрх баригч МАН улайран зүтгэх нь аргагүй. Гэхдээ 1937 оны хэлмэгдүүлэлт шиг. Яагаад гэвэл Ерөнхий сайд өнөөдөр танхимын зарчмаар ажиллаж чадахгүй байгаатай холбоотой. Үүнийг үл өгүүлээд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын улс төрд ямар ямар үйл явдал өрнөв гэдгийг тоймлон өгүүлэхийг оролдов.
УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн (2020.04.17) УИХ-ын чуулганаар ЖДҮ-чдийн “Загалмайлсан эцэг” хэмээн олонд алдаршсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг журмын нөхөд нь “хар гэрт” явуулахаар шийдсэнээ Тусгаар Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллагаас сүр хүчтэй тунхаглав. Энэ нь ард түмний хөрөнгөөр хэрхэн тоглож чаддагаа, бас завшиж чаддаг үнэн дүр төрхөө харуулсан явдал болов.
Энэ талаар УИХын гишүүн О.Баасанхүү “Та нар өнөөдөр нэг ЖДҮ-чнээ явууллаа. Араас нь бас хүмүүс бий. Тэр 49 ЖДҮ-чин хариуцлагаа хүлээх ёстой. Б.Батзоригоо дагаад шударга бай” хэмээх үгийг хэлсэн. Тэгэхээр ард түмний хөрөнгөөр тоглож чаддаг гэдгээ ил тод зарласан Ерөнхий сайд НХХ-ын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын зөрүүтэй мэдэгдэл тод харуулна. Өнөөдөр ЖДҮ хэргээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын хэрэг шалгагдаад шүүхэд шилжсэн. УИХ-ын тухай хуульд “Гэмт хэрэг үйлдэж байхдаа, эсвэл гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдсон бол...” гэсэн асуудал байдаг. Монголоо хайрласан сэтгэл бас ийм. УИХ-ын гишүүн С.Жавхлан ”Монгол түмэндээ уучлаарай гээд хэлчихсэн бол болно. Боловсролтой царайтай хүмүүсийг нам дагуулж тавиад, хувийн эрх ашиг хөөсөн хүнийг тавьчихаар Монгол Улсын хөгжил асар их хойшилж байна. Бид Монголоо гэсэн хүнээ сонгох хэрэгтэй. Энэ баячуул өвчин Монголд авч ирсэн бол аль хэдийнэ зугтаасан байгаа. Хүний нутаг гэдэг дэндүү хүйтэн л байдаг даа. Монголд ирсэн бол монголоо хайрладаг хүмүүс хэрэгтэй байна” гэв. Энэ мэтээр долоо хоногт Монгол Улсын улс төрийн амьдрал өнгөрлөө. Бас нэг асуудал бий. Монголчуудын эрхийг, Монгол Улсад хүний эрхийг хамгаалдаг дарга. Яг мартах биш хэлэх гэж хэл загатнасан асуудал. Учир нь Монголд хүний эрх гэж байна уу. түүнийг хамгаалж чадах уу, гадаадад ч гэсэн биднийг хамгаалж чадаж байна уу...Монголчууд талын нүүдэлчид тамтаггүй амьдралтай. Сонгуулийг дуртай цагтаа өгнө. Товлосон цагтаа очно.
Гэтэл төрийн сонгууль биш төрлийнх болж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гурвын тэс өөр мэдэгдлүүд монголчуудад нэг засаг байхгүй болсныг илтгэж байна. Төрийн сайдуудын энэ хачин мэдэгдэл нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Үүнд жирийн хэдэн иргэний амь амьдрал өртөж сүйрэхийг хэлж мэдэхгүй. Монгол хүн гэр бүлтэйгээ, эх орондоо, бас гадаадад аялах эрхтэй гэж бодож байна. Монгол хүний сэтгэл өөдөө, сэрэх нь жаргал...

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com