Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
О.Баасанхүү: Ардчилсан намыг бүлэгтэй болгож, иргэдтэйгээ хамтарч эрх баригчдаас хариуцлага нэхнэ

УИХ-ын гишүүн О.Баасан­­­­­хүү өчигдөр (2020.04.22) Ардчилсан намын гишүүний батлахаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс гардан авлаа. Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 7-нд Ардчилсан намын гишүүнээр элсч байжээ. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Манай нам 200 гаруй мянган гишүүнтэй улс төрийн хүчирхэг нам. Бид улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал, хэцүү цаг үетэй нүүр тулж байгаа. Хэт олонхыг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна. 1994 онд манай намын гишүүн байсан О.Баасанхүү Ардчилсан намын гишүүнээр эргэн ирж, гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна” гэв.
УИХ-ын гишүүн О.Баасан­хүү “Аливаа ард­чиллын бүтээн байгуулалтад 300 жил хангалтгүй. Харин ардчиллыг устгахад гурван өдөр хангалттай гэдэг. Миний бие 1994 онд Ардчилсан намд элсч байсан. Өнөөгийн эрх баригч МАН дөрвөн жилийн хугацаанд өөрсдийгөө л өмөөрлөө. Сөрөг хүчнийг байхгүй болгочхож. Тиймээс сөрөг хүчин болох Ардчилсан намыг бүлэгтэй болгож, ард түмэнтэйгээ нэгдэж, хариуцлага нэхье гэж Ардчилсан намын гишүүнээ сэргээж байна. Ардчилал хүнийг нийгмийн гарал, итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь ялгадаггүй. Ардчилсан нам болон журмын нөхөд надад итгэл үзүүлж байгаад талархаж байна. Олон хүний эр зориг, амь, амьдралын үнэ цэнээр Монгол Улсад бий болсон Ардчилалд бодит аюул нүүрлэсэн. Үгээ хэлсэн сэтгүүлчээ зоддог, үнэнийг хэлсэн хэн нэгнийг нийгмээрээ гутаан доромжилж байхад эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Тиймээс ч иргэдтэйгээ хамтраад эрх баригчдаас хариуцлага нэхнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com