Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Д.Одхүү: Залуучуудаа дэмжээд зөвлөөд яв. Бидний хүссэн хүсээгүй шинэ үе ирж байна

Б.САНАА

 Ирж буй УИХ-ын 2020 оны сонгууль нэр дэвшигчдийн хувьд ч тэр сонгогчдын хувьд ч харьцангуй залуу хүмүүсийг сонгосон сонголт байх чигтэй байна гэлцэж байгаа. МАН залуучуудаа сонгуульд явуулна гэж байгаа боловч тус намаас хуучин гишүүд нь У.Хүрэлсүхээсээ зүүгдээстэй, нэр дэвших эрхийн төлөө ид улайрцгааж байна. АН-ын хувьд залуучуудаа дэмжих бодлогыг барьж байгаа гэдгээ зарласан. Харин сонгогч нарын хувьд Монголын улс төрд 30 жил эргэлдэж, төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсан хуучин улстөрчдөөс залхаж, тэднийг сонгохгүй гэсэн давалгаа тодорхой хүрээнд нэгэнт бий болоод байгаа. Хуучин бүхэн шинээр солигддог нь жам ёсны л үзэгдэл. Ертөнцийн энэ хууль бидний хүссэн хүсээгүй үйлчилсээр байдаг. Улс төрийн намууд ч энэ хуулиас тойрч гарч чадахгүй. Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийнхан дуулдаггүй гэгчээр цаг үеэ мэдэрч залуусаа дэмжих нь нийгэмд маш зөв зүйтэй гэдгээр харагдах болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү өөрийн жиргээ хуудсандаа “Над шиг хойшоо бай л даа, залуучуудаа дэмжээд зөвлөөд яв. Энд нам хамаа байхгүй шүү. Бидний хүссэн хүсээгүй шинэ үе ирж байна” гэж жиргэжээ. Гишүүн асан Д.Одхүүгийн хувьд харьцангүй нас  хижээл биш ч гэлээ гол нь ирж буй цагийнхандаа туршлагатай нь боломжийг олгож дэмжих нь зөв юм. Нийгэм цаг үе ч үүнийг хүсч байна” гэдгийг илэрхийлсэн нь хүмүүсийн талархлыг багагүй хүлээсэн. АН-ын удирдлагаас ч нэр цэвэр, шинэ залуустаа боломжийг олгож дэмжих ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна гэдгээ илэрхийлж байгаа билээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com