Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Цар тахлаас сэргийлэх хуулийн төслийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна

 УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр (2020.04.27) ээлжит хуралдаан болов. Ингээд хурлаар ярилцсан асуудлын талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.
1.Короновируст халдвар (COVID19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүд 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын зөвлөл байр сууриа илэрхийлэн, ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналуудаа оруулахаар шийдвэрллээ. Зарчмын зөрүүтэй саналд Үндсэн хуулийн болон Төсвийн тухай хуулийн зөрчилгүй байх ёстой. Мөн УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ, Засгийн газарт цар тахлын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний саналаа дөрвөн удаа хүргүүлсэн. Ингээд таван багц 38 саналыг энэ хуульд тусгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг явж байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын тухай хуульд Үндсэн хуулийн зөрчилтэй зүйл заалтууд болон гишүүний бүрэн эрх, парламентын дархлааг сулруулахгүй байхад зарчмын ямар байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэж зөвлөлийн гишүүд үзсэн. Иймд уг асуудлаар зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлэн, ажлын хэсэгт орж ажиллах ёстой гэж шийдвэрлэсэн аж.
3.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Засгийн газрыг тухай хууль өргөн баригдаж буйтай холбогдуулан өөрсдийн байр сууриа тодорхой болгож зарчмын зөрүүтэй саналаа гаргаж явах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

Бидний өнөөдөр ярих ёстой гол сэдэв бол Короновируст халдвар (COVID19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль юм. Үүнд үндсэн гурван зарчим хөндөгдөж байна. Хамгийн тэргүүнд төсвийн тухай хууль болон, Үндсэн хуулийн зөрчил юм. Төсөвт зарим нэг зохицуулалт хийх тухай асуудал нь шууд Үндсэн хуулийн зөрчил үүсгэж байгаа. Үүнд анхааруулга өгөх нь зүйтэй. Эрх баригчид “Төсөвт зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгч болно” гэсэн агуулгатай зүйл ярьж байгаа. Энэ нь хууль зөрчиж, цар тахлын үед өөрсдөө дураараа аашлах боломж олгож байгаатай агаар нэг сонсогдож байна. Цар тахлын үед хэрэгжүүлэх нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төслийн долдугаар зүйлийн 7.1.2-т “цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэж тусгажээ. Энэ заалт нь Төсвийн тухай хуулийн доорх зүйл, хэсгийг зөрчихөөр байна. Үүнд:
42 дугаар зүйл.Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх
42.1.Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ.
Төсөвт зохицуулалт хийж нэмэлт, өөрчлөлт оруулах буюу 2020 оны улсын нэгдсэн төсвийг тодотгох асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар
“25.1.Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: гэж заасан байгаа. Онцгой бүрэн эрх гэдэг бол хэнд ч дамжуулж болохгүй, зөвхөн УИХ өөрөө асуудлыг шийдвэрлэх онцгой бүрэн эрх юм. Үүний нэгдүгээр зүйлд “Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж заасан. Тэгэхээр
Короновируст халдвар (COVID19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль нь хүчээр батлагдах юм бол Үндсэн хуулийн цэцийн маргаан болж үүснэ. Тийм учраас онц байдлыг далимдуулж хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй гэж эрх баригчдад онцгой анхааруулах нь зүйтэй. Мөн энэ хуульд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай зүйл заалт маш бага тусгасан. Энэ хууль коронавирусийн үеийн хөл хориог далимдуулан хэрхэн ял шийтгэл оноох вэ гэдэгт анхаарч хэт нэг талруу хэлбийсэн хууль боллоо гэж бодож байна.
Ийм учраас УИХ дахь Ардчилсан намын зөвлөл “Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийх, Коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай таван багц 38 арга хэмжээ бүхий өргөн барьсан хуулийн төслөөс 8-9 зүйл заалтыг Короновируст халдвар (COVID19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлд оруулах нь зүйтэй” гэж үзэж байна. Иргэдийн амьжиргаа доголдсон энэ үед хэт өндөр торгууль ногдуулж, хэн нэгэнд ял шийтгэл оноох нь буруу. Зөрчлийн тухай хуульд 200, 300, 500 мянган төгрөгөөр торгох зэрэг өндөр үнэтэй торгуулийн заалт оруулж ирсэн нь өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед хэн ч төлөх, дагаж мөрдөх боломжгүй юм гэв.

О.Баасанхүү:
Элчин сайдууд иргэддээ хүрч ажлаа сайн хийгээч ээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү гадаад улсад байгаа иргэдэд үзүүлэх дэмжлэг, авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

-МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа боловч тэгш хүрч үйлчлэхгүй байна. Үүнээс болж гадаадад байгаа иргэдийн зүгээс эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадаа Монгол Улсын иргэд суулт зарлаад байгаа юм. Орос, Турк, Энэтхэг зэрэг бусад улс орнуудад ч ийм үйл ажиллагаа өрнөх нь гэсэн асуудлууд яригдах боллоо. Хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой. Тиймээс нэвтрүүлнэ гэдгээ олон нийтэд зарлахыг эрх баригчдаас шаардаж байна. Монголд 20 мянга гаруй зарагдаагүй орон сууц, маш олон зочид буудал бий. Тэдний ус цахилгаан гэх мэт урсгал зардлыг нь шийдээд гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаач ээ. ОХУ-д оюутнуудын нөхцөл байдал хэцүү байна гэсэн. Амьжиргааны өртөг өндөртэй улсуудад байгаа оюутнууд маш хэцүү байдалтай байна. ОХУ-аас ирсэн 20 гаруй оюутнууд шинэ коронавирусийн халдвар авсан. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хийж болно шүү дээ. Элчин сайдууд иргэддээ хүрч ажлаа сайн хийгээч ээ. БНСУ-аас ирэх 160 гаруй иргэний 60 орчим нь улстөрчийн гэр бүл байна. Тэднийг алагчилж байгаа юм биш. Жирийн иргэдийг бодвол 1-2 сар амьдрах боломжтой хүмүүс учраас ингэж хэлээд байгаа юм гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com