Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Жагсагчид: Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Монголыг төлөөлөх эрхгүй

Австрали улсын ЭСЯ-ны гадна талбайд иргэд лоозон барьж жагсаал цуглаан хийлээ. Өчигдөр болсон жагсаалаар иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Монгол Улсыг төлөөлөх эрхгүй хүн гэж үзэж буйгаа илэрхийлж, Элчин сайд Дэйв Боусэнд хандан өргөх бичиг барив. Учир нь, Засгийн газрын өнгөрсөн сарын хуралдаанаар Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргачхаад байгаа юм. Түүнчлэн Н.Анхбаяр нь ашиг сонирхлын том зөрчилтэй нэгэн болох нь илэрсэн. Тэрбээр аавынхаа нэрийг барьж, “Эрдэнэт үйлдвэр”-т хоёр тэрбум төгрөгийн шахаа хийж, улсын мөнгөнөөс хумсалсан ч өнөөдрийг хүртэл бас л аавынхаа гавьяагаар хууль шүүхийн байгууллагаас холуур яваа нэгэн. 

Энэ үеэр иргэн Т.Гантөр өргөх бичгийн хэсгээс уншихдаа, “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т аавынхаа нэр нөлөөгөөр шахаа хийж байсан хүн. Ингэж шахаа хийж байсныг Ц.Нямдорж сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн удаатай. Мөн Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа гадаад руу томилон явуулсан найз нь одоо их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан гэх хэрэгт холбогдоод байна. Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёс зүйн хохирлын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн билээ. Иймд түүнийг Монгол Улсыг олон улсад төлөөлөх ёс зүйгүй хүн гэж үзэж байна. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн авлигал, хээл хахуулийн эсрэг дэлхий дахиныг манлайлагч орны хувьд Австрали улс бидний тавьж буй асуудалд анхааралтай хандана гэж гүнээ итгэж байна. Өнөөгийн эрх баригчид парламент дахь хэт олонхдоо дулдуйдаж сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайдаар томилох аваас сөрөг хүчний зүгээс энэхүү томилгоог бүх талаас нь эсэргүүцэх арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулах болно” гэж холбогдох хүмүүст мэдэгдэн бичгээ өгсөн.
Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан маш олон удаагийн жагсаал цуглаан болсон. Өнгөрсөн мягмар гарагт гэхэд л Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан “Зурагттай жагсаал” болсон. Харин өчигдөр түүний хүү Н.Анхбаярыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн иргэд Австралийн элчинд ийн хандав.

 

Х.Ананд

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com