Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа ЖДҮХС-гаас 300 сая төгрөг завшжээ

Энэ удаад ЖДҮХС-гаас мөнгө “гуссан” хурган дарга нарын баримтыг манай сонин цувралаар нийтлэхээр болов. Эхний удаад нэрлэгдэх хүн бол Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Сэлэнгийн суугуул Г.Бямбаа нь 2004 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллажээ. Улмаар 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын дарга болжээ. Түүний намтрыг харвал, 1981-1994 онд Сэлэнгэ аймгийн бөөний худалдааны баазад няраваар ажиллаж байсан бөгөөд дарга болохоосоо өмнө “Халиун-Уул” ХХК-ийн захирлын алба хашиж байж. 

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа нь ЖДҮХС-гаас хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уран Сэлэнгэ” гэх компаниараа дамжуулан 2018 оны зургадугаар сарын 11-нд зээл авсан байна. Тэгвэл “Уран Сэлэнгэ” гэх компани нь БНХАУ-ын “ШинШэнДа" гэх компанитай хамтын эрхтэй байгууллага болох нь баримтаар нотлогдоод байна. Тодруулбал, тус компанийн 40 хувийг Г.Бямбаа дарга үлдсэн 60 хувийг Хятадын хөрөнгө оруулалттай дээрх компани давуу хувьцаа эзэмших эрхтэйгээр эзэмшдэг юм байна. Эндээс харахад, Сэлэнгэ аймгийн ИТХ-н дарга хятадуудтай нийлж жирийн иргэдийн авах ёстой зээлнээс хумсалсан болж таарч байна. Энэ талаар сэтгүүлчид өөрөөс нь тодруулахад тэрбээр ингэж хариулсан байдаг.


-Таны эзэмшлийн “Уран Сэлэнгэ” гэх компани ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэнүү?
-Миний нэрдээр ямар ч компани байхгүй.
-Тэгэхлээр энэ мэдээлэл худлаа гэсэн үгүү?
-Миний хүүгийн компанийг ярьж байгаа байх. Компани нь зээл авсан үгүйг би мэдэхгүй. Миний хамааралтай компани биш.
-Компанийнх нь 60 хувийг хятадын компани эзэмшдэг гэсэн?
-60 хувь биш. Сайн мэдэхгүй байна. 50 хувийг нь л хятадын компани эзэмшдэг байх. Ер нь хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь үнэн. Талаас илүү хувь эзэмшдэг гэдэг нь харин худлаа. Сэлэнгэ аймагт ашгаасаа биш борлуулалтаасаа 2.5 хувийн татвар төлдөг. Сүүлийн гурван жил дараалан Сэлэнгэ аймгийн найдвартай татвар төлөгч болсон компани.
-ЖДҮХС-гаас хэзээ зээл авсан юм бол. Зээлээ эргэн төлж эхэлсэн үү?
-Мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Эргэн төлөх хугацаа нь арай болоогүй. Хүүгээ төлөөд явж байгаа.
-Хүүгийн тань компани зээл авахад таны оролцоо байсануу?
-Миний оролцоо огт байхгүй. Би Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга. Тиймээс миний хариуцдаг, нөлөөлж болох яам, агентлаг гэж байхгүй. Бизээл авахад нь хамаарсан байх үндэслэл ч байхгүй гэж хариулсан юм.
Гэтэл Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын 2015 оны мэдүүлэг дээр цагаан дээр хараар “Уран Сэлэнгэ” компанийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг гэж бичигдсэн байгаа. Эндээс харахад, тэрбээр тус компанийг үүсгэн байгуулсан хүн болж таарч байна. Улмаар өөрийн гараар үүсгэн байгуулсан компаниа төрсөн хүүБ.Энхбаатартаа өвлүүлж өгсөн аж. Ингээд ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдож, хэрэг бишдээд ирэхээр “Миний хамааралгүй компани. Хүүгийн компани, түүнээс асуу” гэж хамаг бурууг өөрөөсөө зайлуулж, хамааралгүй мэт харагдуулах гэж оролдож байгаа бололтой. Гэсэн ч хамаарал бүхий этгээд гэдэг нэр томьёонд хуульд зааснаар бол эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн төрсөн эцэг, эх, ах, эгч, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг багтаадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээр зогсохгүй тэнэг хүн хуурч байгаа юм шиг үлгэр яриад сууж байх юм. Аймгийн ИТХ-ын даргын, аавынх нь оролцоогүй байтлаа тэр олон мянган төсөл дундаас мөнчигрөөрөө Хятадын хөрөнгө оруулалттай компани ЖДҮХС-гийн төсөлд хамрагдаж, зээл авч чадах уу. Өнөөдөр жинхэнэ ЖДҮ эрхлэгчийг “Гадна талын хавтас нь өөр өнгийнх байна” гэж нээнтэглээд төслийг нь буцааж байхад аймгийн ИТХ-ын даргын хүүгийн дээр нь Хятад компани ямар ч дэмжлэг, яриа хөөрөөгүйгээр шалгарчихаж чадна гэж үү?

Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, ИТХ-ын дарга болохоосоо өмнө 2015 онд нэг жилийн орлого нь 98 сая төгрөг байсан бол 2016 онд 119 сая, 2017 онд 307 сая төгрөг болтлоо өссөн байх юм. Төрийн албан хаагчийн дээр нэр дээрээ ямар ч компанигүй буюу бизнес эрхэлдэггүй хүний орлого жилээс жилд ямар үндэслэлээр хоёр дахин нэмэгдээд байгаа нь гайхаш төрүүлж байгааг нуух юун. Тиймээс Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбааг АТГ-аас шалгаж, ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж, яллагдагчаар татан шалгах хэрэгтэй. Цаашлаад Сэлэнгийн ард түмний боломжийгхулгайлсанГ.Бямбаа, түүний хүүгийн“УранСэлэнгэ” гэхкомпанийг ч сайтар шалгахёстой. Жаран хувийн давуу эрхтэй буюу бараг л Хятадын компани Монголын ЖДҮХС-гаас зээл авч болох уу гэдэг асуудлыг ч хөндөх нь зүйтэй юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com