Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ардчилсан нам сонгуульд оролцох батламжаа гардлаа

 Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд өчигдөр, өнөөдөр сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өгч буй. Энэ удаагийн сонгуулиар 15 нам, дөрвөн эвсэл сонгуульд оролцох саналаа СЕХ-д хүргүүлж, бүртгүүлсэн билээ. Тэгвэл эдгээр намуудын түрүүч болох Ардчилсан нам өчигдөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамтаар СЕХ-нд хүргүүлсэн. Улмаар СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардчилсан намыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг олгосон юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН:

-Ардчилсан намд сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өглөө. Нам, эвслүүд СЕХ-д хүсэлт, материалаа ирүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуул тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн. Тиймээс энэ удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохдоо эдгээр хуулиудыг дагаж мөрдөж ажиллахыг хүсч байна.

АН-ын дарга С.ЭРДЭНЭ:

-Ардчилсан намын 2020 оны сонгуульд оролцох эрх, батламжаа гардан авлаа. Мөн 2020 оны мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлж, баталгаажуулж авсан. Манай нам “Монгол өрх, хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг авч орж байгаа. Төрийн үндэс бол өрх гэр байдаг. Бид монгол өрхийг чинээлэг, хангалуун амьдрах, эрх чөлөө, тэдний ажлын байраас эхлээд, амьдралын чанарыг дээшлүүлэх бүхий л асуудалд АН анхааран ажиллах болно. 2020 оны сонгуульд бусад улс төрийн намуудтай шударга ёсны зарчим баримтлан өрсөлдөнө. АН сонгуулийн хуулийн зүйл заалт бүрийг биелүүлж, сонгуульд амжилттай орол­цоно гэж итгэж байна. АН-ын мөрийн хөтөлбөр, биднийг дэмжиж АН-д саналаа өгөхийг нийт монголчууддаа уриалж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com