Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Ш.Батхүү, Б.Ундармаа нарын хөрөнгийг битүүмжилжээ

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд ЖДҮХС-гаас зээл олгуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эд хөрөнгийг нь битүүмжилсэн талаар АТГ-аас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, АТГ-аас 2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг тайландаа дурджээ. Мөн түүнчлэн тус газраас энэ онд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд анхаарч ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар авлига, албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.
Үүнд, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн хүрээнд учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 97 тэрбум төгрөгийн хөрөнгө, Агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд шалгагдаж байгаа “Бэрэн” ХХК, “Цагаанхуаран” ХХК-ийн 116 орон сууц үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, 97.5 сая төгрөгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлан хамгаалсан, мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банканд хадгалагдаж байсан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжинд нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлээд байгаа талаар албаны эх сурвалж мэдээлжээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа 2018 оны ХОМ-тээ дараах компаниудыг эзэмшдэг хэмээн дурджээ. “Зоол гоёл” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бишрэлт косметикс энд фейшн” ХХК, “Соёмбо даатгал” ХХК, “Капиталмаркет корпорац ҮЦК” ХХК, “Капитал банк” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК, “Нью даниста рөүд энд констракшн” ХХК, “Эрдэнэзам” ХХК багтаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com