Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
ҮБХ-НЫ ГИШҮҮДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Ардчилсан намын ҮБХ-ны анхдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтаар Бодлогын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх зэрэг цаг үеийн асуудлыг  хэлэлцсэн юм. Мөн орон даяар зохион байгуулагдаж буй Үзэл баримтлалаа таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аяны талаарх мэдээллийг ҮБХ-ны гишүүдэд өглөө. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд ҮБХ-ны гишүүд 16 бодлогын салбар зөвлөлд хуваагдан ажиллаж байна. Засгийн газрын  бүтцийн дагуу ажиллаж буй бодлогын зөвлөлүүд цаашид мэргэжлийн хүрээнд  судалгаа, шинжилгээнд тулгуурлан ажиллана гэв. Зөвлөлдөх уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Цаг нь болсон уу болсон. Гэхдээ өнөөгийн эрх баригчид Үндсэн хуульд гар хүрэх ёс зүйн болон хууль зүйн үндэслэл байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Эрх баригч намын 65 гишүүний 50 нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нь хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдчихоод байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чадамж байгаа юу. Үүнийг сайн бодолцох хэрэгтэй" гэв. Зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com