Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Засгийн газрын дөрвөн сайд нь давхар дээлтэй үлдэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ёстой

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр (2020.05.04) хуралдаж мэдээлэл хийлээ. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Шүүхийн тухай хуулийн төслүүдийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ хуулиудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зайлшгүй нийцүүлэх нь зөв. Гэхдээ эдгээр хууль нь Үндсэн хуулиа дагаж мөрдөх, ягштал биелүүлэх, нийцсэн байх нь зарчмын асуудал гэж үзэж байна.
Улсын Их Хурлын тухай хуульд бид зарчмын зөрүүтэй санал оруулсан. Үүнд “УИХ-ын гишүүнийг сонгогдсон тойргийнх нийт иргэд сонгогчид ёс зүйн хариуцлага алдвал эгүүлэн татах боломжийг нээе” гэсэн санал оруулсан ч харамсалтай нь дэмжигдсэнгүй. Гэвч цаг хугацааны эрхээр уг хуульд энэ заалт орно гэж найдаж байна. Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд УИХ-ын даргын болон гишүүдийн эрх, үүргийг нарийвчлан зааж дэглэхийг оролдсон. Энэ хуулийн төслийг нээлттэйгээр хэлэлцэх шаардлагатай байна. Тиймээс хэлэлцүүлгийн үе шатыг одоогийнхоос өөр зохион байгуулалт буюу мэтгэлцээний хэлбэрт оруулах саналыг Ардчилсан намын бүлгээс тавьж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн Засгийн газрын бүрэн эрх ч мөн хэрэгжих ёстой. Энэ нь огцрох тухай асуудал биш юм. Харин Засгийн газрын 16 сайд давхар дээлээ тайлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ёстой. Дөрвөн сайд нь л давхар дээлтэй үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болно. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон суурь зарчим мөн. Зарим гишүүд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуультай адилтгаж хэрэгжүүлж болно” гэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуультай ижил тэнцүү юм уу давуу эрхтэй хууль өнөөдөртөө Монголд байхгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилсөн байх хуулийн зайлшгүй шаардлага тулгарч байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Хэрэв энэ өдрөөс өмнө бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй бол Засгийн газар чадамжгүй болох байдалд хүрнэ гэдгийг сануулж байна. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэх Засгийн газрын тухай хуулийн хэрэгжих хугацааг энэ сарын 25-ны өдрөөс эхлүүлнэ гэж санал оруулж хураалгана хэмээн мэдээллээ.
Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн зарим асуудлаар онцгой нөхцөл байдал үүсч буй талаар байр сууриа илэрхийлсэн юм.

-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тариалалт цаг хугацаа хоцрох, импортын тариа будаагаа татахгүй бол үрийн будаа тасарчих эрсдэл байгааг анхааруулаад байгаа. Засгийн газар нэг сарын өмнөөс тариаланч болон ногоочдод 150 тэрбум төгрөг амласан мэдэгдэл хийсэн. Тэр амлалт өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Өнөөдрийн урьдчилсан нөхцөл байдлаар тооцож үзэхэд үрийн будаа 10 мянган тонноор дутах эрсдэл үүссэн. Намар гэхэд хүнсний хомсдолд орох магадлал өндөр байгааг сануулсан. Түүнчлэн нүүрсний экспортын орлого нэмэгдэхгүй байна. Зөвхөн төсвийн санхүүгийн нэгдүгээр улирлын тайланг харахад зарлага, санхүүжилт нэг их наяд төгрөгөөр тасарлаа. Мөн ноолуурын 300 тэрбум, урамшууллын 20 мянга, тариаланчдын 150 тэрбум төгрөгийн санхүүжилт өнөөдөр хүртэл тодорхойгүй байна. Хоосон амлалт болгоны улмаас ард түмний амьдрал өдрөөс өдөрт хэцүү болж байна”гэв.

О.Баасанхүү:
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх субьектгүй

болгож хуулиас зугтааж байна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох юм. Энэ нэмэлт өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Шинэ Үндсэн хууль энэ сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ солих ёстой. Гэтэл Үндсэн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулах гэж байна. Энэ нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг солих субьектгүй болгож хуулиас зугтааж байна. Ингэж хууль тогтоох байгууллага нь хууль завхаруулж зугтаах нь гутамшиг. Ер нь хулгайч хүмүүс Үндсэн хууль өөрчилсөн гэдгийг мартаж болохгүй. Мөн гуравдахь гол субьект шүүх юм. Шүүх хараат бус байхын тулд шүүгч шударга байх ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо шударга байх ёстой. Гэтэл Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хараат бус таван хүнийг томилохдоо ХЗДХ-ийн сайдыг хүртэл оруулчихсан. Сахилгын хороонд Ерөнхийлөгчид мөн ямар ч хамаагүй эрх мэдлийг өгч байна. Энэ мэтчилэн шинэ манан, шинэ хонгил гэмт хэргээ нуун далдалж байна. Бид өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг дүгнэж нэг бүрчлэн баримттай ярина хэмээн мэдээлсэн юм.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал одоо батлагдах Засгийн газрын тухай хуулиар хэрэгжих ёстой гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Шинээр өргөн барьсан Засгийн газрын тухай хуулийн төсөлд хууль хэрэгжих он, сар, өдрийг онгорхой орхисон. Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх бол тавдугаар сарын 25-ны өдрөөс гэж оруулж ирэх байсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдье гэж байгаа бол энэ өдрөөр л батлах ёстой.
-Мөн Үндсэн хуулиас гадна дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулагдаж болно гэж үзэж байгаа. Үүнд тайлбар хэлбэл?
-Эрх баригчид анхнаасаа алдаа гаргасан. Уг нь дагаж мөрдөх журмын хуульд Засгийн газрын бүрэн эрх хэрэгжих хугацааг зааж өгсөн бол зөв байсан юм. Тийм заалт орсон бол хуулийн зөрчил үүсэхгүй байх байсан. УИХ-ын байгууллагууд Үндсэн хуулиар тайлбар­лагдах Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн байгууллагуудыг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрчилнө гэдэг нь зөрчлийг бий болгож байгаа юм. Бид Үндсэн хуулийг ягштал биелүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Өргөдлийн байнгын хороог татан буулгаж байгааг тус хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна?
-Аливаа байгууллагыг байгуулчхаад ажиллахад учир их бий. Тухайлбал, Өргөдлийн байнгын хороог бий болгосноор иргэд засгийн бүх хэрэгт шууд оролцох Үндсэн хууль хэрэгжиж байсан. Тавантолгой, Оюу толгой гэх мэт олон асуудлууд Өргөдлийн байнгын хороогоор шийдэгдэж байсан. Ардын намын хулгайчид, ЖДҮ-чидтэй холбоотой асуудлаар өргөдөл ирээд байгаа болохоор энэ байнгын хороог татан буулгаж байна. Тиймээс Өргөдлийн байнгын хороо байх ёстой дээрээс нь хэн ажиллуулах нь чухал гэдгийг онцолмоор байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com