Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ ХЭЛЭЛЦҮҮЛТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ОРХИЛОО

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл  нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлэх эхлүүлэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхилоо.

УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  хэлэхдээ:

"Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт олон жилийн турш олон нам, олон улстөрчидийн санал орсон. Мөн энэ хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эргэж харах зүйлүүд ч байгаа. Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй,  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, дөнгөж саяхан 6 сарын 10нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа баталчихаад, энэ хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад  хуучин хуулиар хэлэлцэж байна. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ердийн хуулиас өөр гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч шинэ хууль баталчихаад энэ хуулийнхаа дагуу хэлэлцэхгүйгээр асуудалд хандаж байгаа нь буруу. Энгийн хуулиар дөрвөн минут ярих ёстой байсан бол Дэгийн шинэ хуулиар Үндсэн хууль хэлэлцэгч найман минут үг хэлж, 10 минут саналаа хэлэх ёстой. Тэгэхэд одоо энгийн хуульд хавчигдаад олонхиороо түрээд батлах асуудал яриад явж байгаа нь тун хариуцлагагүй хэлэлцүүлгийн эхлэл болж байна гэж харагдаж байна.

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуулийн дагуу завсарлага авах эрхгүй, нэгдсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. Ийм боломжоороо хаагдсан байгаа. Би дахин шаардлага тавъя. Энийг хууль журмынх нь дагуу шаардлагыг нь хангаж байж энэ хэлэлцүүлэгээ эхлүүлж, зөвшилцлүүдээ зөв хийх, улс төрийн намын саналуудыг авч, ойлголцолд хүрэхийг сануулж байна.Ингэж байж  эхлэхгүй бол энэ хууль чинь өөрөө цаашид явах гарцгүй болно шүү гэдгийг бид эрх баригчдад анхааруулж байна. Тиймээс одоо цөөнх, сөрөг хүчин бидэнд ганцхан боломж үлдлээ. Энийг хууль журмын дагуу эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр болтол бид нар энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, орхин гарахаас өөр арга байхгүй байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com