Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
н.Амгаланбаатар: МАН-ын сонгуульд зарцуулах зардлыг АТГ шалгаж өгөөч гэж хүсч байна

 Чингэлтэй дүүргийн иргэн н.Амгаланбаатар өөрийн үзэл бодлоо илэрхийлж мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Иргэний эрх, үүргийн дагуу АТГ-т хандаж байна. Учир нь МАН сонгуульд нэр дэвших горилогчоос тус бүр нь 50 сая төгрөг буюу 15 төгрөг авч судалгаа хийсэн асуудлаар гомдол гаргасан. Яагаад гэвэл 2016 оны сонгуулиар МАН-ын 60 тэрбумын хэрэг дэлгэгдсэн. Ийм видео бичлэг гарч байсныг бид харсан, үзсэн, сонссон. Энэ бичлэгт төрийн албыг улаан цайм наймаалцаж байсан шүү дээ. Үүнийг тухайн үед эрх баригчид эсэргүүцэж байсан. Гэвч үнэн мөн нь тогтоогдож тодорхой хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн. Үүгээр зогсохгүй энэ жил УИХ-ын сонгуулиар нэр дэвших зорилоготой нэг хүнээс 50 сая төгрөг авсан нь олон нийтэд ил болсныг хүмүүс мэднэ. Ийм учраас би Монгол Улсын иргэний хувьд МАН өмнөх сонгуульд алдсан асуудлаа давтаж байна гэж үзээд гомдол гаргаж байгаа юм. Тухайн үед хууль хяналтын байгууллага 60 тэрбумын хэрэг гүтгэлэг гэж байсан. Гэтэл үүнийг өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох МАН-ын санхүүжилтийг шалгаж өгөөч хэмээн хүсч байгаа юм” хэмээн мэдээллээ.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын сонгуульд нэг нам, эвсэл, бие даагч хэдэн төгрөг гаргахыг тодорхой зааж өгсөн. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуульд шударга өрсөлдөгчид санхүүгээ шилэн болгож зарлах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Манай нам нэр дэвшигчээсээ мөнгө авахгүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос нэг нэр дэвшигч 400-500 сая төгрөгийн зардал гарна гэж тогтоосон. Гэтэл МАН нэр дэвшигчээс мөнгө авахгүй гэж байгаа. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны тогтоосон мөнгийг хэн гаргах юм бол гэсэн бодол, асуулт өөрийн эрхгүй төрж байгаа юм. Тэгэхээр МАН төрийн эрх мэдлээ ашиглаж төсвийн хөрөнгөөр сонгуулийн зардлаа босгох нь гэсэн хардалт Монгол Улсын иргэний хувьд надад төрж байгаа юм.
-Нэг нэр дэвшигч сонгуульд зарцуулах зардлын талаар та юу гэж бодож байна вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний Аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд нэг нэр дэвшигчийн хувиас гарах зардлыг тогтоож өгсөн. Энэ зардал нь нэлээд өндөр дүнтэй юм билээ. Миний дээр мэдээлэлд дурдсан 400-500 сая төгрөг юм байна лээ. Тэр дундаа ямар ямар үйл ажиллагаанд төдөн төгрөг гарна гэж зааж өгсөн. Тэгвэл өнөөдөр засаг төр барьж байгаа МАН энэ зардлаа яаж босгох гэж байгаагаа тодорхой мэдээлэх ёстой. Гэтэл ийм зүйл алга. Тэгэхээр төрийг зарж, төсвийг тонож сонгуулийн зардлаа гаргаж байгаа гэж би хардаж байгаа юм. Харин Ардчилсан нам нэр дэвших хүмүүсээс 100 сая төгрөг авч байгааг, түүнийгээ ил тод зарлаж байгаа нь зөв зүйтэй асуудал гэж харж байна.
-Яагаад?
-Өнөөдөр Монгол Улсад болж бүтэхгүй юм бүхэн улс төрийн намын санхүүжилттэй холбоотой. Авлига хээл хахууль гээд ярьж буй бүх зүйл улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой. Тэгвэл Ардчилсан нам сонгуулийн зардлаа ил тод зарлаж байгаад би хувьдаа талархаж байна. Учир нь Ардчилсан намаас нэр дэвших сонирхолтой Дорж, Батаас “Та намын гишүүний татвараа төл. Сонгуулийн зардлаа өөрөө гарга” гэсэн шаардлага гэж ойлгож байгаа. Үүнийгээ ил цагаан зарлаж байгаа нь зөв. Гэтэл МАН-ын сонгуулийн зөвхөн судалгаа хийсэн зардал нь албан бланктайгаа ил болж байгаа нь хачирхалтай. Ийм учраас би АТГ-т МАН-ыг өгч байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com