Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Татвар төлөгчдийн мөнгийг эрх баригчид буянтны дүрээр цацаж, сонгуулийн сурталчилгаа хийж байна

Монгол Улс бяртай байна. Бярыг нь булчиндаа атгаж, сэлэмний хуйд шургуулсан төртэй юм байна. Учир нь уул уурхайн орлогоор төсвийнхөө 90 гаруй бүрдүүлж үлдэснийг нь татвар, торгуулиар нөхдөг билээ бид. Энэ Монгол Улс. Өөрөөр хэлбэл газрын баялаг, жирийн иргэдийн халаасыг тэмтэрч амьдараг цагаан захтай, цайрсан сэтгэлгээтэй, төрд шургалсан луйварчидтай улс гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд өргөн хүрээгээр харж ирлээ. Татвар төлөгчдийн халааснаас төрийн нэрээр хураасныгаа талхны булан хаяж байгаа мэт иргэдээ баярлуулдаг төртэй ард түмэн юм, бид. Татвар төлөгчдийн мөнгөөр, цар тахлын дуулиан доор МАН буянтны дүр эсгэж, сонгуулийн сурталчилгаагаа хийж байхыг харлаа. Засгийн газрын шийдвэрээр “ 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж өгнө” гэлээ. Хүүхэдтэй хүн бүр л энэ мэдээг баярлан хүлээж авлаа. Харин ард нь эрх баригчдын хүүхдийг чихрээр хуурч байгаа юм шиг ядмагхан санаа цухалзах нь харамсалтай. Дэлхий нийтийг цочроосон цар тахлын үед, сонгуулийн жилийн хөөсөрсөн төсвөө тодотгооч гэж судлаачизд эдийн засагчид иргэд нь Засгийн газраас шаардсан хүссэн ч эрх баригчид энэ бүхнийг үл тоомсорлож ирэв.
Ажил орлогогүй болсон иргэд төрд төлсөн татварын мөнгөө хаана, юунд, хэнд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй. Төрийн барьж буй МАН-ын тэнэж төөрсөн, байгаа оносон оноогүй буруу зөв оон амлалт шийдвэрт пологтож гүйцлээ.
Төсвийн мөнгийг эрх баригчид харамгүй цацаж байна. Өрмийг нь өөрсөддөө хүртээгээд, хусмыг нь түмэн олонд хувааж цацаж буй тэдний санааг монголчууд гадарлах болсон. Сонгуулийн босгон дээр гэнэт иргэддээ хайр зарлаж, харамгүй түгээж байгаа тэдний шийдвэрт баярлаж, хөөрөөд 60 тэрбумын хэргийг нь, ЖДҮчин гишүүдийнх нь балгийг мартчихна гэж тэд найдаж суугаа болов уу. Та бидний түрийвчээс суглаж авсан мөнгөнийхөө талд ч хүрэхгүй хувийг эргүүлж өгч байна. Хулгайч луйварчдын өгөөш ийг баярлаж хөөрч үмхэг гээд монголчуудыгаа зориуд ядуу байлгах далд сонирхолтой юм биш үү, энэ эрх баригчид.
Социализмын үед Монгол Улсын мал сүргийг 25 саяд хүргэх гээд чадаагүй. Тэгвэл өнөөдөр 80 саяд хүрээд буй. Энэ бол ардчиллын буян. Гэтэл өнөөдөр ард түмнийг элдэвлэж, эмзэг болгож ирсэн МАН хариуцлагаас зугтахын тулд, хамаг олныг мөнгөөр худалдаж авахыг зорьж байна. Түүний бэлээхэн жишээ нь “Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний талоныг 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган насанд хүрэгч 32.000 төгрөг, 118.2 мянган хүүхэд тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авна” гэсэн Засгийн газрын шийдвэр. Цар тахлын үеийн бодлого хаана эхэлж, МАН-ын сонгуулийн сурталчилгаа хаана дуусах вэ?

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com