Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
н.Мөнхболд: МАН-аас нэр дэвшүүлэх ёсгүй хүмүүсийн нэрийг намын даргадаа хүргүүллээ

Т.ЭРДМАА

 МАН-ын хэсэг залуус нэгдэж УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргажээ. Ингээд тэд МАН-ын Хяналтын хороо болон намын дарга У.Хүрэлсүхэд өчигдөр уг нэрсээ хавсаргасан шаардах бичиг хүргүүллээ. Дашрамд дурдхад МАН-ын Бага хурал энэ долоо хоногийн баасан гарагт буюу тавдугаар сарын 15-нд болно гэсэн мэдээлэл бий. Энэ хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах аж. Ингээд МАН-ын гишүүн н.Мөнхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Та бүхэн ямар учиртай шаардах бичиг, нэрсийн жагсаалтыг МАН-ын удирдлагуудад хүргүүлж байгаа юм бэ?
-Би 1994 онд МАН-д элссэн. Ямар нэг даргын хүн биш. Эгэл жирийн гишүүн. Намынхаа үйл ажиллагааг сайжрах байх гэж удаан харж, хүлээлээ. Сүүлдээ тэсэхээ болиод ийнхүү хөдөлж байна” хэмээсэн юм.
Бид намынхаа Хяналтын хороонд шаардах хуудас хүргүүлж байна. Энэ шаардах хуудаст бичсэн асуудлууд ард түмэнд өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан. Гэтэл олон булхайтай асуудалд нэр холбогдсон хүмүүс УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшинэ гэж Бага хуралд материалаа танилцуулж нэрсээ өгсөн байна.

Тухайлбал, Б.Чойжилсүрэн, Ц.Гарамжав, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар нэр дэвшинэ гэсэн байгаа юм. Тэд ямар ямар асуудал тарьсаныг хүмүүс мэддэг болсон шүү дээ. Хэрэв энэ шаардах хуудаст нэрс нь бичигдсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бил бид МАН-ын сонгуулийн үйл ажиллагаанд оролцохгүй. Бид хэвлэлийн бага хурал хийх гэсэн болов ч цар тахлын хөр хорионы улмаас чадсангүй.
-Та бүхний нэр дурдсан энэ гурван хүний тухай л асуудал юм уу. Өөр улстөрчдийн нэр энэ тавьж буй шаардлагад байгаа юу?
-ЖДҮ, 60 тэрбумд холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардсан. Би зүгээр жишээ татаж дээрх хүмүүсийн нэрсийг хэлж байгаа юм. Бид шинэ залуу хүмүүсийг нэр дэвшүүлээсэй гэж хүсч байгаа. Бид өөрсдөө эрэн сурвалжлаад гаргаж ирсэн нэрс биш. Бусармаг үйлдэл гаргасан гэж олон нийтэд мэдээлэгдсэн хүмүүсийг л ярьж байгаа. Жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан­гаас мөнгө авсан. Одоо Ховдод нэр дэвшинэ гээд явж байгаа гэсэн. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн барилгаа барьж дуусаагүй байж буцаан олголт гээд 35 тэрбум төгрөг төсвөөс авсан гэдэг. Мөн ЖДҮ-чин гишүүд УИХ-д дахиад нэр дэвшинэ гээд явж байгааг бид эсэргүүцэж байгаа юм.
-Тэгэхээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж болохгүй нэрсийн жагсаалтад яг хэдэн хүн байгаа юм бэ?
-Энэ бол намын дотоод асуудал. Өнөөдөр бид шаардах бичгээ өгч байна. Асуудал цаашид хэрхэн өрнөхийг харна. Намын хяналтын хорооны даргад бичгээ өгнө. Эхний ээлжинд бид МАН-ын Бага хурал тавдугаар сарын 15-нд хуралдахаас өмнө асуудлыг тавьж буй юм. Бидэнд 48 цагийн дотор хариу өгөх талаар уг шаардлагад тодорхой бичсэн байгаа.
-Та бүхний шаардлагад хариу өгөхгүй, арга хэмжээ авахгүй бол яах вэ?
-Цаашид хариу өгөхгүй, ямар нэг арга хэмжээ авахгүй бол улстөрийн суулт хийнэ. Өлсгөлөн зарлаж ч магад. Өнөөдөр энд олон хүн ирнэ гэсэн боловч бид ирүүлээгүй. Учир нь цар тахлын үед олон хүн цуглуулахыг хориглосон байгаа. Дээрх хэрэгт нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байх гэж бид найдаад өдий хүртэл чимээгүй явлаа. Гэтэл бүгд УИХ-ын сонгуульд дахин дэвших гээд нэрээ өгчихсөн байна. Цахимаар сонголт нь явагдаад нэр дэвшүүлнэ гээд гараад ирчихэж. Үүнийг хараад сууж чадахгүй. Бид энэ бичгийг өгчихөөд зүгээр суухгүй. Ямар ч байсан нэр дэвшүүлэхгүйн төлөө тэмцэнэ.
-Та бүхэнтэй МАН-ын хэдэн гишүүн нэгдсэн бэ?
-Бид энэ нь ЖДҮ-чин, тэр нь 60 тэрбумын талынх гэсэн ойлголт байхгүй. МАН-ын л гишүүд. Бидний нээсэн цахим хуудаст хандалт их байна.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com